Өнгөрсөн долоо хоногт Улсын аварга Э.Оюунболд баяр наадмын үеэр допинг хэрэглэсэн нь батлагдаад байгаа билээ. Түүний цол хэргэм, гавьяа шагналыг нь хураан авах талаар Шадар сайд Ө.Энхтүвшин Ерөнхий сайдад уламжлахаар болсон. Тэгвэл баяр наадмын үеэр Э.Оюунболд аваргыг хамгийн их үнссэн хүнээр жүжигчин Г.Алтаншагай тодроод байгаа. Түүний үнсэж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр шуугиантай, хөгжилтэй байдлаар хүмүүст их хүрсэн.
Энэ талаар жүжигчин Г.Алтаншагай нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Наадмын дараагаар миний Э.Оюунболд аваргыг тэвэрч үнссэн зургууд сошиалаар нэлээд шуугиан тарьсан. Бид хоёр амьдрал дээр ч тэр, бэлтгэл сургуулилтаа хийж байх, галд гарах болон бөхийн амжилт гаргах бүрт холбоотой байдаг. Би түүнийг барилдах болгонд дээлнийх нь захыг мушгиад хүлээгээд сууж байдаг шүү дээ.
Би Э.Оюунболдыг 27 биш, 30 гаруй удаа үнссэн. Энэ жил аваргыг хамгийн их үнссэн хүнээр би тодорчихсон явна лээ. Б.Бат-Эрдэнэ аварга бүр миний хойно явж байсан" хэмээн ярьжээ.