708 оны энэ өдөр анхны мөнгөн зоос Японд гарчээ.
1191 оны энэ өдөр Английн хаан I Ричардын тушаалаар Акрад(Палестин) загалмайтнууд 3 мянган олзны мусульманчуудыг цаазлан хороожээ.
1526 оны энэ өдөр Туркийн султаан II Сулейман Мохачемын тулалдаанд Унгар-Чехийн хаан II Людовикийн армийг бут цохижээ.
1533 оны энэ өдөр Испанийн колоничлогчид инкуудын сүүлчийн хаан Атауальпуг цаазлан хороожээ.
1698 оны энэ өдөр Оросын хаан I Петр албатуудаа сахлаа хусаж, европ хувцас өмсөж байх тушаал гаргажээ.
1756 оны энэ өдөр Пруссийн хаан II Фридрих зургаан мянган цэрэгтэйгээ Саксон руу довтолсноор Долоон жилийн дайны эхийг тавьжээ.
1793 оны энэ өдөр Санто-Домингод боолчлолыг халжээ.
1825 оны энэ өдөр Португалийн хаан VI Иоанн Бразилын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ.
1831 оны энэ өдөр Английн эрдэмтэн Майкл Фарадей цахилгаан соронзон индукцийг нээжээ.
1842 оны энэ өдөр Нанкины гэрээгээр Их Британи, Хятадын хоорондох Хар тамхины нэгдүгээр дайн дуусжээ.Гэрээний дагуу Хятад улс Их Британид Хонконгийн арлыг өгч дээрээс нь дайны нөхөн төлбөрт 23 сая доллар төлжээ.
1883 оны энэ өдөр Канадын инженер Томас Ахерн цахилгаан зуухыг зохион бүтээжээ.
1885 оны энэ өдөр Германы инженер Готлиб Даймлер мотоцикл зохион бүтээжээ.
1896 оны энэ өдөр Османы эзэнт гүрэн нэг шөнийн дотор ойролцоогоор 3 мянган армен үндэстнийг хоморголон устгажээ.
1904 оны Сент-Луист III Олимпын тоглолтууд эхэлжээ.
1905 оны энэ өдөр 1904-1905 оны Орос-Японы дайн Портсмутын энхийн гэрээгээр төгсгөл болжээ.
1926 оны энэ өдөр Непалд боолчлолыг халжээ.
1933 оны энэ өдөр Герман улс еврей үндэстнүүд олноор хорих лагерьт байх ёстой гэж мэдэгджээ.
1936 оны энэ өдөр Их Британид хөл бөмбөгийн тоглолтыг анх удаа телевизээр шууд дамжуулжээ.
1941 оны энэ өдөр Каменец-Подольскд фашистууд 11 мянган хүнийг цаазлан хороожээ.
1946 оны энэ өдөр НҮБ-д Швед, Афганистан, Исланд улс элсжээ.
1949 оны Семипалатины полигонд ЗХУ-ын анхны цөмийн бөмбөгийн туршилт
явагджээ.
1949 оны энэ өдөр Югослав улс АНУ-д хандан санхүүгийн тусламж хүсжээ.Энэ нь тус улсад ЗХУ эдийн засгийн хориг тавьсантай холбоотой аж.
1958 оны энэ өдөр поп урлагийн хаан Майкл Жексон төржээ.
1964 оны энэ өдөр Зөвлөлтийн Поволжийн герман үндэстнүүд цагааджээ.
1966 оны энэ өдөр “The Beatles” хамтлаг хамгийн сүүлийн тоглолтоо хийжээ.
1973 оны энэ өдөр Египетийн Ерөнхийлөгч Садат, Дивийн удирдагч Каддафи нар тус хоёр улсыг нэгдэж буйг зарлажээ.
2001 оны энэ өдөр хүний урт наслалтын генийг олжээ.
2003 оны энэ өдөр Лалын шашны шийт урсгалын тэргүүн аятолла Сайд Мохаммед Баки аль-Хаким террорист халдлагад алагджээ.
2005 оны энэ өдөр Катрина хар салхи АНУ-ын Луизиана, Флорид мужуудыг сүйтгэн 1836 хүний аминд хүрч 125 тэрбум долларын хохирол учруулжээ.
2009 оны энэ өдөр Майкл Жэксоны төрсөн өдрөөр түүний дурсан дэлхий даяар флэшмоб давлагаа явагджээ.