Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд Э.Оюунболд ес даван түрүүлж аварга цол хүртсэн билээ. Тэгвэл түүнээс допинг илэрсэн талаар МҮБХ-оос мэдэгдээд байгаа юм. Энэ талаар Аварга Э.Оюунболд "Миний шээсийг сольсон байна. Хэрэв намайг наадамд түрүүлбэл надаас допинг илрүүлнэ гэж наадмын өмнө удаа дараалан дарамт ирсэн. Зохион байгуулалттайгаар намайг гүтгэж байна" хэмээн мэдэгдсэн. Энэ талаар ард түмний шүүмжлэл сошиал ертөнцөд хэрхэн тархсаныг хүргэж байна.