475 оны энэ өдөр Ромын жанжин Флавий орест Баруун Ромын засгийг гартаа оруулжээ. Эзэн хаан Юлий Непота нутгаасаа зугтжээ.
632 оны энэ өдөр зөнч Мухаммедын охин Фатима учир битүүлгээр нас баржээ.
1521 оны энэ өдөр Туркийн султан I Сулейман Белградыг эзэлжээ.
1542 оны энэ өдөр Турк-Португалийн дайн: Волфийн дэргэдэх тулалдаанд Португалийн арми бут цохигдож, жанжин Гама нь олзлогджээ.
1565 оны энэ өдөр Хойд Америкт анхны европчуудын суурин байгуулагджээ(одоогийн Флорид)
1676 оны энэ өдөр Англичууд Массачусетсийн индианчуудын удирдагчийг хөнөөжээ. Үүний хойш индианчууд болон булаан эзлэгчдийн хоорондох дайн төгсөх шатандаа оржээ.
1749 оны энэ өдөр Германы зохиолч, эрдэмтэн Иоганн Гёте төржээ.
1810 оны энэ өдөр Гранд-Портын (Маврикийн арлуудын Их Боомт) төлөөх тулалдаанд Британийн тэнгисийн хүчин Францын армид бууж өгчээ.
1849 оны энэ өдөр Сан-Марко улс гэж өөрийгөө тунхагласан Венец нэг сар бүслэлтэд байсныхаа дараа Австрид бууж өгчээ.
1854 оны энэ өдөр алдарт “Scientific American” сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэн гарчээ.
1859 оны энэ өдөр дэлхийн түүхэнд хамгийн хүчтэй соронзон шуурга болжээ. Үүний улмаас Европ, Хойд Америкт цахилгаан холбоо бүхэлдээ тасарч, дэлхий даяар туйлын туяа ажиглагдсан байна.
1879 оны энэ өдөр Английн цэрэг зулусуудын (Өмнөд Африкт оршиж байсан улс үндэстэн) сүүлчийн хааныг олзолжээ.
1883 оны энэ өдөр Британид боолчлолыг халжээ.
1898 оны энэ өдөр “Брэдийн ундаа” нэртэй ундаа “Пепси-кола” нэртэй болжээ.
1904 оны энэ өдөр хурд хэтрүүлсэн жолооч анх удаа шоронд хоригдох ялаар шийтгүүлжээ (АНУ-ын Ньюпорт хот)
1906 оны энэ өдөр Оросын эсэр бүлгийнхэн Францын жуулчныг Дотоод хэргийн сайд П.Дурнов байна хэмээн андууран хөнөөжээ.
1910 оны энэ өдөр Черногор Туркийн дарлалаас бүр мөсөн чөлөөлөгдөж хараат бус хаант улс болжээ.
1913 оны энэ өдөр Нидерландын хатан хаан Вильгельмина Гаагад Энх тайвны ордон нээжээ.
1916 оны энэ өдөр Герман улс Румынд дайн зарлажээ.
1924 оны энэ өдөр Гүржийн сөрөг хүчин ЗХУ-ын эсрэг бослого зохион байгуулжээ.
1933 оны энэ өдөр Английн цагдаагийн газар гэмт хэрэгтнийг барихдаа анх удаа радиог ашиглажээ. “BBC”-ийн радио хүн амины хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийн гаднах төрхийг дамжуулжээ.
1936 оны энэ өдөр Италид Үндэсний автодром нээгджээ. Эл уралдааны зам дээр “Формула 1” тэмцээн байнга явагддаг аж.
1937 оны энэ өдөр “Toyoto” автомашины компани үүсэн байгуулагджээ.
1940 оны энэ өдөр Германы нисэх хүчин Английн Ливерпуль хотыг бөмбөгдөж эхэлжээ.
1941 оны энэ өдөр ЗХУ-ыг эрх баригчид тус улсаас герман үндэстнүүдийг албадан гаргах тогтоол гаргажээ.
1945 оны энэ өдөр АНУ-ын арми Японд газарджээ.
1946 оны энэ өдөр АНУ Албан Монгол болон улсыг НҮБ-д элсэхэд хориг тавьжээ.
1958 оны энэ өдөр Парис хотын цагдаа нар 3 мянган алжир цагаачдыг баривчилжээ.
1966 оны энэ өдөр Аргентинд ажил хаялтыг хорьжээ.
1988 оны энэ өдөр ХБНГУ дахь АНУ-ын Рамштайн цэргийн баазад онгоцны жолоодлогын шоуны үеэр Италийн гурван онгоц мөргөлджээ. Агаарт мөргөлдсөн онгоцнуудын сэг газарт унаж шоуг үзэж байсан 70 гаруй хүн амь үрэгдсэн аж.
1990 оны энэ өдөр Ирак улс Кувейтийг 19 дөх муж хэмээн зарлажээ.
1991 оны энэ өдөр ЗХУ-ын хамгийн сүүлчийн Засгийн газар огцорчээ.
2003 оны энэ өдөр Лондон хотод цахилгаан тасарчээ.
2008 оны энэ өдөр Байгал нуурын сав газар орчим 9 балын хүчтэй газар хөдлөлт болжээ.