“Lionsgate”, “Millennium” компанийн уран бүтээл “Angel Has Fallen” /Сахиусан тэнгэрүүдийн сүйрэл/нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 21.25 сая ам.долларын орлого олж, АНУ-ын шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлж эхэлжээ. Уг кинонд өмнөх хоёр ангид /“Olympus Has Fallen” 2013, “London Has Fallen” 2016 / тоглосон Жерард Батлер тоглосон ажээ.
Angel Has Fallen”-ны араас шилдэг кинонуудын жагсаалтад “Good Boys” инээдмийн кино 11.75 сая ам.долларын орлогоороо удаалжээ. Жагсаалын гуравдугаарт “Sony” компанийн уран бүтээл “Overcomer” 8.2 сая ам.долларын орлого олж бичигдсэн байна.