Есөн сарын нэгэн энэ бол хүүхдүүдийг баяр баясгаланд умбуулдаг өдөр. Учир энэ л өдөр хүүхдүүд анх цэцэрлэгт орж, сургуульд явж, их сургууль оюутан болон ордог. Ертөнцийн хамгийн гэрэл гэгээтэй өдөр гэхэд болно. Тиймээс бид удахгүй эрдмийн өргөөнийхөө үүдийг татах гэж байгаа хүүхдүүд зориулан бид дараах дуунуудыг онцолж байна.
Үг: Ж.Шажинбат Ая: С.Гончигсумлаа
Алтан навч хийслээ дээ
Аяны шувууд буцлаа даа
Есөн сарын нэгэн боллоо
Ерөөсөө бидний баяр даа
Номхон зээрдээ уналаа даа
Номтой цүнхээ үүрлээ дээ
Ээждээ үнсүүлээд аавыгаа дагаад
Эрдэм сурахаар явлаа даа
Сайхан цагаан байшинтай
Гайхам олон хүүхэдтэй
Сургуульд ирээд багшаар угтуулж
Сурагч болох баяртай
“Бага ангийн багшдаа баярлалаа.”
Энэхүү дууны шүлгийг Л.Сорзонболд, аяыг С.Батболд зохиосон юм. Харин дууг нэгдүгээр ангийн бяцхан хүүхдүүд дуулсан билээ.
Үзэг барьсан турьхан гарт минь
Үг холбох аргыг заасан
Бага ангийн багшаа баярлалаа
Балчирхан би чинь бичиж сурлаа
Ухаан сорьсон бодлын санд минь
Тоо бодох аргыг заасан
Бага ангийн багшаа баярлалаа
Балчирхан би чинь бодож сурлаа
Үсэг таньсан саруул ойд минь
Зөв унших аргыг заасан
Бага ангийн багшаа баярлалаа
Балчирхан би чинь уншиж сурлаа
Аа аа аа аа аа аа
Бага ангийн багшдаа би хайртай
“Би жагсаж чадна”
“Гоёо гоёо”
Үг: О.Сэрээнэн
Ая: П.Жүрмэд
Чихээ өөрөө угаая
Тиймээ хө аа
Гоёо гоёо гоёо оо
Хуруун чинээ биш ээ
Хувцсаа өөрөө угаая
Тиймээ хө аа
Гоёо гоёо гоёо оо
Эрхийн чинээ биш ээ
Ээж аавдаа тусалъя
Тиймээ хө аа
Гоёо гоёо гоёо оо
Маамуу нааш ир
Шүлэг: Ч.Лхамсүрэн
Ая: Д.Лувсаншарав
Маамуу нааш ир Манайд хоёулаа тоглоё
Аав ээж хоёрын авчирсан тоглоом бий шүү
Морь унаж давхья, машин барьж явъя
Ном сонин уншъя, ногоон модоо тарья
Маамуу нааш ир Манайд хоёулаа тоглоё
Ах, эгч хоёрын авчирсан тоглоом бий шүү
Хүрэн баавгай хөтлөе, хүчит заанаа тууя
Хүүхэлдэйтэйгээ хамт хөөрхөн тоглоом тоглоё
Маамуу нааш ир Манайд хоёулаа тоглоё
Аав ээж хоёрын авчирсан тоглоом бий шүү
Морь унаж давхья, машин барьж явъя
Ном сонин уншъя, ногоон модоо тарья