МЭӨ 479 оны энэ өдөр Платейстын тулалдаанд грекчүүд Персийг ялжээ.Үүний дараа Ксеркс хаан Хелласыг (одоогийн Грек улсын түүхэн нэр) эзлэх оролдлогоо зогсоожээ.
МЭӨ 55 оны энэ өдөр Юлий Цезарь Британийг дайлжээ.
683 оны энэ өдөр Халифатын захирагч I Язид Мединд 11 мянган сахабыг(зөнч Мухаммедын хамтрагч, дагалдагч) хөнөөжээ.
1346 оны энэ өдөр Кресийн тулалдаанд Английн арми Европт анх удаа дарьд бөмбөгөөр бууддаг их буу ашиглажээ.
1382 оны энэ өдөр Алдан ордны Тохта хаан Москваг эзэлжээ.
1429 оны энэ өдөр Жаннa Д’Арк Парисыг эзэлжээ.
1542 оны энэ өдөр Нюрнбергийн гэрээний дагуу Лотаринг(одоогийн Францын бүс нутаг) Германаас салж тусгаар тогтножээ.
1728 оны энэ өдөр далайчин Вмтус Беринг Ази, Америк тивийн хоорондох Берингийн хоолойг нээжээ.
1743 оны энэ өдөр боксын спортын дүрэм гарчээ.
1743 оны энэ өдөр орчин үеийн химийн шинжлэх ухааныг үндэслэгч Францын эрдэмтэн Антуан Лавуазье төржээ.
1768 оны энэ өдөр аялагч Жеймс Кукын дэлхийг тойрсон анхны аялал эхэлжээ.
1789 оны энэ өдөр Францад иргэн болон хүний эрхийн тунхаг батлагджээ.
1847 оны нэ өдөр Африкт анхны тусгаар улс Бүгд Найрамдах Либер улс байгуулагджээ.
1883 оны энэ өдөр Индонезод Кракатау галт уул дэлбэрч 800 мянган м.кв газар нутаг үнс нурманд дарагдаж, 36 мянган хүн цунамид нэрвэгдэн нас баржээ.
1910 оны энэ өдөр Нобелийн энхтайвны шагналт, католик шашны гэлэнмаа Тереза эх төржээ.
1920 оны энэ өдөр АНУ-д эмэгтэйчүүдэд сонгох эрх олгогджээ.
1925 оны энэ өдөр Францын Сорбоннын их сургуулийн профессор Шарл Анри рентген туяа хүний дотор сүнс оршдог шинж тэмдгийг илрүүллээ хэмээн мэдэгджээ.
1939 оны энэ өдөр Югослав Хорватад автономит эрх олгожээ.
1939 оны энэ өдөр Гитлер Гданьск хотыг Германы мэдэлд шилжүүлэхийг Польшоос тулган шаарджээ.
1958 оны энэ өдөр АНУ Атлантын тэнгист цөмийн зэвсэг туршжээ.
1961 оны энэ өдөр Канадын Торонто хотод хоккейн спортын Алдартнуудын танхим нээгджээ.
1966 оны энэ өдөр Өмнөд Африкийн хилийн дайн эхэлжээ.
1972 оны энэ өдөр Мюнхен хотод зуны XX олимпын наадам нээгджээ. Наадмын үеэр Израилийн тамирчдын эсрэг террорист халдлага гарчээ.
2002 оны энэ өдөр Гүржийн парламент Тусгаар улсын холбооноос гарах шийдвэр гаргажээ.
2002 оны энэ өдөр ӨАБНУ-д Дэлхийн дээд хэмжээний уулзалт болжээ.
2009 оны энэ өдөр 18 жилийн өмнө хулгайлагдсан хохирогч Жейси Дугард олджээ.