Хятадын “Sinogene вiotechnology” компанийнхан өнгөрсөн долдугаар сард англи үүлдрийн, Саримс нэртэй одой муурын эсийг хувилах аргаар “ихэрлүүлсэн” байна. “Шинэ” муужгай гадаад төрхөөрөө төдийгүй зан байдлын хувьд ч хэдэн сарын өмнө нүд аньсан жинхэнэ Саримстай яг адилхан гэдгийг эрдэмтэд онцолсон байна. Тус багийн гишүүн Лай Лянсюэ “Эсийн аргаар хувилан гаргаж авсан муур ердийнхөөс ялгаагүй насалж, амьдарч чадна” гэжээ.