737 оны энэ өдөр Арабууд Хазааруудын армийг бут цохижээ.
1119 оны энэ өдөр Японд эзэн хааны эрх мэдлийг сёгуны (ерөнхий командлагч) эрх мэдлээр сольжээ.
1331 оны энэ өдөр Сербийн хаан III Стефан Урошийг түүний хүү Стефан Душану хаан ширээнээс нь түлхэн унагаажээ.
1680 оны энэ өдөр Пуэбло овгийн индианчууд Санта-Фе хотыг эзлэн испаничуудыг хөөн зайлуулжээ.
1772 оны энэ өдөр Шведийн хаан III Густав төрийн эргэлтээ батжуулан хаант засаглалыг тунхагласан шинэ үндсэн хуулиа баталжээ.
1808 оны энэ өдөр Орос-Шведийн 1808-1809 оны дайны Карстулын дэргэдэх шийдвэрлэх тулалдаан болжээ.
1810 оны энэ өдөр Наполеоны армийн маршал Жан Бернадот Шведийн хаан ширээнд заларчээ.
1828 оны энэ өдөр Орос-Туркийн дайны Ахалцихийн тулалдаан болжээ.
1831 оны энэ өдөр АНУ-ын Виржин мужид Нэт Тернер гэдэг боол өөрийн эздээ алж, боолуудын бослогыг эхлүүлжээ. Эл үйл явдал түүхэнд Нэт Тернерын бослого хэмээн бичигджээ.
1841 оны энэ өдөр Америкийн үйлдвэрлэгч Жон Хэмптон жалюзан хөшиг үйлдвэрлэж эхэлжээ.
1860 оны энэ өдөр Канадад алтны орд илэрчээ.
1889 оны энэ өдөр Болгарын хунтайж Александр Баттенбэрг хаан ширээнээсээ огцорчээ.
1902 оны энэ өдөр машин үйлдвэрлэгч “Каддилак” компани байгуулагджээ.
1911 оны энэ өдөр Луврийн музейгээс алдарт “Моно Лиза” уран зураг хулгайлагджээ. Хоёр жилийн дараа уг бүтээл Италийн Флоренцоос олдсон байна.
1915ю оны энэ өдөр Туркийн Дарданелл хотоос холгүй явж байсан Английн салаа цэрэг манан дунд орон ор сураггүй алга болжээ. Тэдний ул мөр одоо ч олдоогүй аж.
1916 оны энэ өдөр Перу улс Дэлхийн I дайнд төвийг сахихаа зарлажээ.
1932 оны энэ өдөр Венецэд анхны олон улсын кино наадам болжээ.
1937 оны энэ өдөр ЗХУ-д Польшийн Коммунист намын удирдагчид алуулжээ.
1937 оны энэ өдөр ЗХУ болон Хятад үл довтлох гэрээнд гарын үсэг зуржээ.
1944 оны энэ өдөр Думбартон-Окст олон улсын аюулгүй байдлын асуудлын талаарх АНУ, ЗХУ, Их Британийн төлөөлөгчдийн хурал эхэлжээ.
1947 оны энэ өдөр ЗХУ Итали болон Австри улсыг НҮБ-д элсэхийг хоригложээ.
1948 оны энэ өдөр Их Британи Израилийг НҮБ-д элсэхийг хоригложээ.
1957 оны энэ өдөр ЗХУ-д тив алгасагч баллистик пуужингийн анхны туршилт хийгджээ.
1959 оны энэ өдөр Хавай АНУ-ын 50 дахь муж болжээ.
1965 оны энэ өдөр Румын социалист улс болж буйгаа зарлажээ.
1981 оны энэ өдөр эрдэмтэд анх удаа дэлхийн дулаарлын аюулын талаар хэвлэлээр мэдэгджээ.
1991 оны энэ өдөр Латви тусгаар тогтнолоо зарлажээ.
1993 оны энэ өдөр Ангараг гарагийг ажигладаг НАСА-ийн «Mars Observer» сансрын хөлөг алга болжээ.
2016 оны энэ өдөр Рио де Жанейрод XXXI дэх Олимпын наадам өндөрлөжээ.