АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын ууган хүү Доналд Трамп Монголд хүрэлцэн ирээд байгаа аж. Тэрбээр манай оронд хувийн аяллын зорилгоор ирсэн бөгөөд албаны уулзалт хийхгүй юм байна. Түүний ирсэн зорилго нь Алтай Таван Богдын хамгийн өндөр цэг “Хүйтний оргил”-д гарах оргил гарах явдал аж. Хүү Доналд Трамп нь АНУ-ын 45 дугаар Ерөнхийлөгч Трамп болон Чехийн загвар өмсөгч Ивана Зельничкова хоёрын дундаас төржээ. Боловсролтой, амжилттай түүнд эцэг Трамп гэр бүлийнхээ бизнесийг даалгажээ. Түүний намтрын сонирхолтой хэдэн баримтуудыг толилуулъя.
Доналд Трамп ууган хүү Доналд Трампын хамт
1.Тэрээр 1977 оны 12-р дугаар сарын 31-нд Нью-Йорк хотод төржээ. Тэрээр Иванка гэдэг эмэгтэй болон Эрик гэдэг эрэтэй дүүтэй. Мөн өөр эхийн Тифаани гэдэг эгч, Баррон гэдэг эрэгтэй дүүтэй аж. Тэрээр америк аавынхаа гэхээс чех ээжийнхээ хамаатнуудтай тухайлбал эмээ өвөөтэйгээ илүү дотно өөсөн байна. Тиймээс ч чех хэлийг сайн мэддэг аж.
2.Боловсролын тухайд гэвэл хүү Трамп Пенсильван мужийн Поттстауны дунд сургуулийг дүүргээд дараа нь Уортоны Бизнесийн Их сургуулийг эдийн засгийн бакалавр зэрэгтэй төгсжээ. Их сургуульд сурч байхдаа ааваасаа сард 300$-ын тэтгэлэг авч байжээ. “Биднийг маш их эрхлүүлдэг байсан ч үргэлж мөнгөний үнэ цэнийг мэдрүүлж өсгөсөн. Ямар нэгэн зүйл авахыг хүсвэл түүнийхээ мөнгийг бид өөрсдөө олох ёстой байсан” гэж тэрбээр ярьсан байна.
3.Тэрбээр “Нью Йорк” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа анхны ажилдаа 13 настай байхдаа орсон гэж хэлжээ. Аавынхаа нэгэн охин компанид хамгийн доод төвшний цалинтай ажилд орсон аж.
Хүү Доналд Трампын ээж аав
4.Сургуулиа төгсөөд Колорадо мужийн Аспен хот руу шилжсэн байна. Гэр бүлээсээ хол, тэрээр ан хийх, загасчлах, цанаар гулгах зэрэг ихэнх цаг хугацаа байгальд өнгөрөөдөг байсны хажуугаар, орон нутгийн нэгэн бааранд ажилладаг байжээ. Сэтгүүлчдэд өгсөн нэгэн ярилцлагадаа Трамп ан агнах нь загас барихын адил түүнд байгалийн сайхныг илүү мэдрэх боломж олгодог гэсэн байна. Түүний ан хийх хорхойтой талаар цэг нь “Хөвгүүд маань ан хийх дуртай, тэд үнэхээр сайн анчид болжээ. Би өөрөө энэ хоббийг ойлгодоггүй бөгөөд тэднийг үүнд дуртай байгаад нь их гайхдаг” гэсэн байна.
5.Нэг жилийн дараа хүү Трамп Нью-Йоркт эргэн ирж эцгийнхээ байгуулсан The Trump Organization компанид ажилд оржээ. Тэрээр тус корпорацын Гүйцэтгэх дэд ерөнхийлөгчөөр ажиллан, шинэ төслүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж, янз бүрийн чиглэлээр бизнесийг хөгжүүлэх ажлыг хариуцсан аж.
6.Хүү Трамп Америкийн телевизээр маш алдартай болж чадсан эцгийнхээ “The Apprentice (Дагалдан) телевизийн реалити шоу нэвтрүүлэгт байнга гардаг байв.
Дүү Эрикийн хамт анд
7.Тэрээр өөрийн дүү Эрикийн хамтаар гэр бүлийн бизнестээ чухал үүрэг гүйцэтгэдэг. 2017 оны 1-р сард эцэг Доналд Трамп өөрсдийн хөвгүүд болох хүү Дональд болон Эрик нар түүнийг АНУ-ын ерөнхийлөгчийн албыг хашиж байх үед гэр бүлийн бизнесийг эрхэлнэ гэдгийг зарласан юм.
8.Хүү Доналд Трамп 2005 онд загвар өмсөгч Ванесса Кейтэй гэрлэж таван хүүхэдтэй болсон ч өнгөрсөн хавар албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан аж.
9.Анх Ванессад гэрлэх саналаа худалдааны төвд олон хүний өмнө, папарацци зурагчдыг оролцуулан байж өвдөг дээрээ сөхрөн тавьжээ. Гэхдээ сүйн бөгжнийхөө мөнгийг төлөөгүй аж. Bailey, Banks & Biddle үнэт эдлэлийн дэлгүүрээс 4 каратын алмаз, 58 жижиг алмаз бүхий 100,000 долларын бөгжийг сурталчилгааны хариуд үнэ төлбөргүй авсан гэж “Нью-Йорк Пост” сонин тухайн үед мэдээлэлж байжээ.
Гэргий Ваннесийн хамт
10.Эхнэрээсээ салаад хоёр сарын дараа хүү Трамп шинэ найз бүсгүйтэйгээ олны өмнө гарах болжээ. Шинэ найз бүсгүйг Кимберли Гилфойл гэдэг бөгөөд Fox News телевизийн сувгийн сэтгүүлч хөтлөгч эмэгтэй. Тэрээр өдгөө 49 настай бөгөөд хүү Трампаас 9 насаар эгч аж.
11.Хүү Трамп 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Оросын хөндлөнгийн оролцооны тухай асуудалд нэр нь холбогдсон. 2016 оны 6-р сард Цагаан ордны эзний ууган, хүү Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтонтой холбоотой бохир баримтуудыг авахын тулд Кремльтэй холбоотой Оросын хуульч Наталья Весельницкаятай уулзсан тухай хэвлэлүүд шуугьсан. Оросын хуульч хүү Трамп нарын уулзалт 2016 оны 6-р сард Нью-Йоркт болсон бөгөөд уулзалтад эцэг Трампын сонгуулийн багийн гишүүд байлцжээ. Гэвч Оросын өмгөөлөгч ч хүү Трамп ч уулзалтын үеэр нэр дэвшигч Хилари Клинтоны тухай биш харин Оросын хүүхдүүдийг АНУ-д үрчлэх тухай асуудлаар ярилцсан гэж зүтгэж байгаа.
Кимберли Гилфойлын хамт
12.Эцэг эх нь салсан явдалд 12 настай хүү Трамп эцгийгээ буруутгаж жил гаруй аавтайгаа үг дуугараагүй ч одоо тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн хамгийн дотнын хүн бөгөөд аавыгаа хамгийн сайн найзаа гэж үздэг аж.
Эцэг хүү Доналд Трампууд