МӨЭ 3114 оны энэ өдөр Майяагийн он тооллын хуанлиар бол ертөнц бий болжээ.
582 оны энэ өдөр Визант гүрний эзэн хаанаар Морис өргөмжлөгджээ.
1521 оны энэ өдөр Испанийн арми Ацтекийн эртний нийслэл Теночтитланыг (одоогийн Мехико) эзэлжээ.
1680 оны энэ өдөр нутгийн индианчууд Сан-Фегээс (одоогийн Нью-Мексико) Испаничуудыг хаан зайлуулжээ.
1844 оны энэ өдөр ДНХ, РНХ- нуклеиний хүчлийг нээсэн Швейцарын эрдэмтэн Иоганн Фридрих Мишер төржээ.
1849 оны энэ өдөр Австри-Оросын арми Вилогошд Унгарын босогчдыг даржээ.
1899 оны энэ өдөр аймшгийн киноны эцэг, “Оскар”-ын шагналт найруулагч Альфред Хичкок төржээ.
1926 оны энэ өдөр Кубийн удирдагч Фидель Кастро төржээ.
1903 оны энэ өдөр Туркийн арми Илендены бослогыг дарж, Крушев улсыг устгажээ.
1905 оны энэ өдөр Норвеги Шведтэй нэг хаант улс байгуулах тухай бүх ард түмний санал асуулга явуулжээ.
1913 оны энэ өдөр Шеффилдэд анхны зэвэрдэггүй ган хайлуулж гаргажээ.
1932 оны Италийн инженер Гульельмо Маркони богино долгионы радиог анх туршжээ.
1945 оны энэ өдөр Дэлхийн сионист конгресс тэрбум еврейчуудыг Палестин руу оруулахыг шаарджээ.
1946 оны энэ өдөр Их Британийн эрх баригчид Палестинд сүүлийн жилүүдэд хууль бусаар цагаачлан суурьшсан еврейчуудыг Кипр улс руу албадан гаргах ажлыг эхлүүлжээ.
1952 оны энэ өдөр Герман, Япон улс Олон улсын валютын санд нэгджээ.
1960 оны энэ өдөр Төв Африкийн Бүгд Найрамдах улс тусгаар тогтнолоо тунхаглажээ.
1961 оны энэ өдөр Берлиний ханыг барьж эхэлжээ.
1969 оны энэ өдөр Хятад ба ЗХУ-ын хооронд хилийн мөргөлдөөн гарчээ.
1978 оны энэ өдөр Израилийн нисэх хүчний бөмбөгдөлтөд Бейрутын 170 гаруй энгийн иргэд энджээ.
1991 оны энэ өдөр Персийн буланд алагдсан АНУ-ын цэргүүдийн 20% -ийг америкчууд өөрсдөө хөнөөсөн тухай Пентагон зарлажээ.
1999 оны энэ өдөр ОХУ-ын арми Дагестанд исламын дайчдын эсрэг байлдааны ажиллагаа эхлүүлжээ.
2004 он - Бурунди дахь Гатумба дүрвэгсдийн хуаранд Конго улсын тутси үндэстний 160 гаруй дүрвэгсдийг нэг өдрийн дотор хоморголон алжээ.
2008 оны энэ өдөр Орос-Гүржийн дайн: ОХУ-ын арми Гүржийн Гори хотын булаан эзэлжээ.