Нийгмийн идэвхтэй байж, найз нөхөдтэйгөө үргэлж холбогдож, хамтдаа хөгшрөх нь зөнөх зэрэг өвчнөөс сэргийлдэг болохыг олон жилийн судалгаандаа тулгуурлан баталсан гэж англи мэргэжилтнүүд мэдээлсэн байна. Хүний амьдралын идэвх 50-60 насанд буурч эхэлдэг бөгөөд энэ үед зөнөх, мартамхай болох зэрэг шинж илэрдэг.
Өөрөөр хэлбэл, тархины үйл ажиллагаанд “асуудал” үүсэх өндөр магадлалтай. Тиймээс энэ үедээ илүү идэвхтэй амьдарч, хамт олон, найз нөхдөөсөө хөндийрөхгүй байснаар насны эрхээр гарч ирдэг асуудлуудыг шийдэх боломжтой гэж тэд мэдээлжээ. Англи эрдэмтэд 1985-2013 оны хооронд 10.3 мянган хүнийг асуулгын журмаар судалгаандаа хамруулсан гэнэ.