Америкийн Бейлор хотын Анагаахын коллежийн эрдэмтдийн багийнхан хүний бие махбодод хорт хавдрын эс үүсэхээс хамгаалдаг генийн үйл ажиллагааны алдагдлыг судалжээ. Тэд 32 төрлийн хорт хавдрын 10 225 эдийн дээжийг шинжилж, үүнийгээ хувьсал (мутац)-д орсон 80 мянган ДНХ-тэй харьцуулан судалсан аж.
Ингэхэд хавдартай хүмүүсийн олонход TP53 хэмээх уургийн хувьссан ген илэрчээ. Үүнээс гадна TP53-тай холбоотой дөрвөн ген илрүүлсэн нь шинжилгээнд хамруулсан нийт эдийн 91 хувьд байсан гэнэ. Үүнээс үүдэн хорт хавдар үүсэх гол шалтгаан нь TP53 уургийн генийн хувьсал хэмээн үзжээ.