МЭӨ 25 оны энэ өдөр Хань улсын эргэн байгуулахаар Гуан Хятадын хаан ширээг горилжээ.
662 оны энэ өдөр Хазаарууд Кавказ руу довтолжээ.
1096 оны эн.э өдөр Загалмайтны цэрэг Никомедийг (одоогийн Туркийн Измир хот) эзэлжээ.
1100 оны энэ өдөр Английн хаан ширээнд I Генрих заларчээ.
1305 оны энэ өдөр Глазго хотод Шотландын эсэргүүцлийн удирдагч Уильям Уоллас Английн цэргүүдэд баривчлагджээ.
1506 оны Литвийн вант улсын арми Крымийн хааны цэргийг Кецкий дэргэдэх тулалдаанд ялжээ.
1789 оны энэ өдөр Францад боолчлолыг халжээ.
1850 оны энэ өдөр Францын зохиолч Ги де Мопассан төржээ.
1890 оны энэ өдөр Британи улс Мадагаскарыг Францын эзэмшил хэмээн зөвшөөрчээ.
1905 оны энэ өдөр Бельгид ням гарагийг амралтын өдөр болгожээ.
1921 оны энэ өдөр АНУ-ын Дейтонд дэлхийд анхны радиогоор удирдагддаг автомашиныг туршжээ.
1924 оны энэ өдөр Турк улс олон эхнэртэй байхыг хоригложээ.
1939 оны Халхын голын тулалдаанд Зөвлөлтийн нисгэгч Михаил Юкин түүхэнд анх удаа шатаж буй онгоцтойгоо дайсны байг мөргөн устгажээ.
1940 оны энэ өдөр Латви ЗХУ-ыг бүрэлдэхүүнд оржээ.
1949 оны энэ өдөр Эквадорын Амбато хотод газар хөдлөлт болж 5 мянга гаруй хүн энджээ.
1962 оны энэ өдөр Холливудыyн алдарт жүжигчин Мерлин Монро учир битүүлгээр нас баржээ. Албан ёсны дүгнэлтээр амиа хорлосон гэжээ.
1963 оны энэ өдөр Москва ЗХУ, Их Британи, АНУ-ын төлөөлөгчид цөмийн зэвсгийг агаарт, сансарт, усан доор туршихыг хориглосон гэрээнд гарын үсэг зуржээ.
1964 оны энэ өдөр АНУ-ын нисэх хүчин Өмнөд Вьетнамыг бөмбөгдөж эхэлжээ.
1965 оны энэ өдөр энгийн хувцас өмссөн Пакистаны цэргүүд Энэтхэгийн хилийн шалганаар нэвтэрснээр Энэтхэг-Пакистаны дайн эхэлжээ.
1980 оны энэ өдөр Бельги улс нь хэлний зарчмын дагуу гурван автономит муж болгон хуваагджээ.
1994 оны энэ өдөр Гаванд Кастрогийн дэглэмийн эсрэг үймээн гарчээ.
2010 оны энэ өдөр Афганистан улсын Бадахшан мужийн Нурман нүдний эмнэлгийн төвд туслахаар ирсэн олон улсын төлөөлөгчдийн арван гишүүнийг үл таних хүмүүс зэрлэгээр алжээ.
2016 оны энэ өдөр Бразилын Рио-де-Жанейрод ХХХI Олимпын тоглолтууд эхэлжээ