Их Британийн ханхүү Харри Америкийн алдарт “Vogue” сэтгүүлд зочин сэтгүүлчээр уригдаж, Английн хүн судлаач Жейн Гудоллтой ярилцлага хийжээ. Ярилцлагынхаа үеэр Жейн Гудолл “Хэт олон хүүхэд төрүүлж болохгүй. Дэлхийн нөөц баялаг хязгаартай тул байгаль орчноо хайрлах хэрэгтэй” гэж хэлжээ. Ханхүү Харри үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлэн “Би дээд тал нь хоёр л хүүхэдтэй болно. Хүн төрөлхтөн дэлхийд байгаа бүх зүйлийг өөрийн гэж өмчилдөг цорын ганц амьтан юм. Харин би хүмүүсийг дэлхийд ирсэн зочид гэж боддог. Хойч үедээ дэлхий ертөнцөө бүрэн бүтэн үлдээхийн тулд хүмүүс цөөхөн хүүхэдтэй байх ёстой. Энэ тал дээр Уильям ах (гурван хүүхэдтэй) бид хоёр өөр бодолтой байдаг” гэж ярьжээ.