Тэрээр шинэ үеийн загвар өмсөгчдөд туслахдаа баяртай байгаагаа илэрхийлээд “Хэн нэгэнд өөрийг чинь үнэлэх боломжийг хэзээ ч бүү олго. Үнэ цэнээ үл тоомсорлож болохгүй. Чи энэ хэрэгт хүчтэй, зоригтой байх ёстой. Гэр бүл, сайн хамтрагчаар өөрийгөө хүрээлүүл” гэж зөвлөгөө өгчээ.
Наоми Кэмпбеллийг “Хар” хэмээн зочид буудал оруулсангүй
Түүнийг Францын өмнөд хэсэгт байрлах зочид буудалд хар арьст найзуудтайгаа орох гэтэл угтах ажилтан “Өрөө дүүрсэн” гэжээ. Харин энэ үеэр тус зочид буудал бусад хүмүүсийг оруулж байсан аж.
“Paris Match”-д өгсөн ярилцлагадаа тэрээр “Тус зочид буудлынхаа намайг хар найзуудтайгаа орохыг хориглосон” гэжээ.
Францад болсон энэхүү явдлыг тэрээр "эргэлт" гэж нэрлэжээ. Учир нь “Өөрийнхөө санаа бодлыг үргэлжлүүлэх, өөрийгөө сонсох дахин нэг сануулга боллоо” гэж үзэж буй аж.
Иймэрхүү ялгаварлан гадуурхалт загварын салбарынхан дунд байсаар л байгаа юм.
Тэрээр шинэ үеийн загвар өмсөгчдөд туслахдаа баяртай байгаагаа илэрхийлээд “Хэн нэгэнд өөрийг чинь үнэлэх боломжийг хэзээ ч бүү олго. Үнэ цэнээ үл тоомсорлож болохгүй. Чи энэ хэрэгт хүчтэй, зоригтой байх ёстой. Гэр бүл, сайн хамтрагчаар өөрийгөө хүрээлүүл” гэж зөвлөгөө өгчээ.
Мөн загварын салбарынхны эргэн тойрны асуудлын тухай ярихыг хүсэхэд “Хүн бүрийг шударгаар харьцахыг үргэлж хүсч, ялган гадуурхахын эсрэг тэмцэл үргэлжлүүлнэ” гэжээ.
Загварын салбарт иймэрхүү ялгах байдал сайжирч байгаа эсэхийг асуухад “Би, тийм гэж хэлнэ” гээд загвар өмсөгч Бетанн Хардисоныг "анхдагч" хэмээжээ. Мөн энэ асуудалд үргэлж өөдрөг үзэлтэй байхыг хичээж ирсэнээ яриад Ажедин Алайя, Жианни Версачи, Ив Сен Лорэн нарыг өөрийн карьертаа сайнаар нөлөөлснийг дурдсан байна.