“Барселона” багийн довтлогч Л.Месси эхнэрийн хамт Ибица аралд амарч байгаа аж. Арал дээр болсон нэгэн концертыг Л.Месси эхнэр А.Рокуццо болон “Барселона” багийн довтлогч Л.Суарес, Ж.Альба болон “Монако”-гийн хагас хамгаалагч С.Фабрегасын гэр бүлийнхний хамтаар үзэж сонирхжээ. Гэвч гэр бүлийн андуудын тайван амралтыг концертын төгсгөлд нэгэн этгээд “сүйтгэх” шахжээ. Одоогоор нэр нь тодорхойгүй байгаа тэр эр Л.Месси рүү дайрахыг оролдож, түүнийг хамгаалалтын ажилтнууд авч гарсан бичлэг нийгмийн сүлжээнд тавигдсан байна.
A guy in the Ibiza party tried to fight with Messi. Messi is unharmed and was safely escorted out of the area by the security guards.
— Barça Times Media (@BT_Clips) July 29, 2019
pic.twitter.com/tqJPPS100s