Тэнгэрийн араншин ирэх сард ямар байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Агаарын температур олон жилийн дунджаас 0.5-1.5 градусаар халах аж. Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговьд олон жилийн дундаж нь 20-25 градус. Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайд 10-15, бусад нутагт эл үзүүлэлт 15-20 градус байдаг аж.
Хур тунадасны хувьд энэ сарын адил ахиу унах төлөвтэй юм байна. Ялангуяа төвийн болон зүүн аймгуудын нутгаар бороо их орох нь. Сарын дундуур зүүн, говийн аймгуудаар, сүүл үед нийт нутгаар хур тунадас элбэг аж. Тиймээс гол, мөрнүүдийн усны түвшин одоогийнхоос нэмэгдэх магадлалтай тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ.
М.Оч