Өнгөрсөн Пүрэв гарагт /2019.07.25/ асар том солир Дэлхийгээс 72,0 мянган км зайтай өнгөрчээ. Энэ тоо их хол зай мэт санагдах боловч одон орон судлаачид дэлхийг шүргээд гарсантай адил хэмээн үзэж байна. 72,0 мянган км нь Дэлхий болон Сарны хоорондох зайн 20% хувиас бага аж. Эрдэмтэд уг солирыг “2019 ОК” гэж нэрлэжээ. Одон орон судлалын нийгэмлэгээс тухайн солирыг өмнө нь хэн ч ажиглаагүй бөгөөд Бразилын “Sonear” одон орон судлалын хүрээлэнгийн эрдэмтэд хэдхэн цагийн өмнө л олж харжээ. “Хаанаас ч биш гараад ирсэн бололтой” гэж Австралийн эрдэмтэн Майкл Браун “Washington Post” сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ. 66 сая жилийн өмнө одоогийн Мексикийн орчим унаж үлэг гүрвэлүүдийг устгасан солироос харьцангуй бага “2019 Ок” бидний зүг 54 000 милийн (86904,5км) хурдтай ойртож байжээ. НАСА сансар огторгуй дахь том (800 метр болон түүнээс дээш диаметртэй) солируудын 90% -ийг ажиглаж байдаг аж. Гэхдээ их хэмжээний хохирол учруулах солир заавал ч үгүй том өргөн байх шаардлагагүй. 1908 онд хэдэн зуун футын өргөнтэй сансрын хад (“2019 ОК”-оос бага зэрэг жижигхэн) дэлхийн агаар мандлыг нэвчин ирэхэд Сибирийн Тунгуссын орчимд халуун цөмийн зэвсгийн тусламжтайгаар дэлбэлсэн билээ. Хүч нь саарч унасан солир Нью-Йорк хотоос хоёр дахин том хэмжээтэй талбайн ойн модыг тэгшилж орхисон юм. Эрдэмтэд ийм солирыг “хотуудыг сүйрүүлэгч” гэдэг аж. 2005 онд АНУ-ын Конгресс НАСА-д Дэлхийн ойролцоо солируудын (140 метрээс илүү өргөн) 90%-ийг 2020 он гэхэд олж тогтоох үүрэг өгчээ. Гэвч Дэлхий дээрх дурангууд одоогийн байдлаар тэдгээр солируудын ердөө гуравны нэгийг л олж тогтоогоод байгаа аж. Их том биш солирыг олж тогтоох нь амаргүй гэнэ. Эрдэмтэд дурангаа хэрэгтэй цэгт хэрэгтэй цагт нь тусгасан үед л солирыг олж тогтоох боломжтой гэнэ. Учир нь дуран солируудыг нарны гэрлийн тусгалаар нь тогтоодог бөгөөд солир жижиг байх тусам тусгал нь сул байдаг аж. Одоогийн дурангуудаар жижиг солирыг эрт олж тогтоох боломж бага тул эрдэмтэн ийнхүү хожуу мэджээ. Бид үндсэн хууль, жонхуу элийрэгч гэж байгаад бүгд үгүй болж магадгүй л байж. Амарч юм уу.
Доорхи график “2019ОК” Дэлхий ба Сугар гарагийн дундуур хэр ойрхон өнгөрч байгааг харуулж байгаа.