Английн “Манчестер юнайтед” багийн гол тоглогчдын нэг, хаалгач Д.Де Хеатай шинэчилсэн гэрээ байгуулахаар тохиролцжээ. Испани хаалгач МЮ-тай зургаан жилийн шинэ гэрээ байгуулах бөгөөд долоо хоногт 375 мянган фунтын цалин авах юм. Өөрөөр хэлбэл түүний нэг жилийн цалин нь 19.5 сая фунт буюу ойролцоогоор зургаан тэрбум, таван зуун сая төгрөг болно. Ингэснээр Д.Де Хеа дэлхийн хамгийн өндөр цалинтай хаалгач болох юм. “Манчестер юнайтед” баг АНУ-ын аялан тоглолтоос эргэж ирсний дараа талууд гэрээнд албан ёсоор гарын үсэг зурна. Энэ жил 28 настай испани тоглогч 2011 оноос хойш МЮ багт хүчин зүтгэж байгаа билээ.