306 оны энэ өдөр I Константинийг цэргүүд нь Ромын эзэн хаанд өргөмжилжээ.
1139 оны энэ өдөр Португали хаант улс болжээ.
1261 оны энэ өдөр Византын эзэн хаан VIII Михаил Палеолог тулалдаангүйгээр Константинополийг эзэлж, Грекийн мэдэлд оруулжээ.
1547 оны энэ өдөр Францын хаан ширээнд II Генрих заларчээ.
1567 оны энэ өдөр Каракас хот байгуулагджээ.
1570 оны энэ өдөр Оросын хаан Догшин Иван өөрийн бүх зөвлөхүүдээ олны өмнө цаазлажээ.
1587 оны энэ өдөр Японд Христийн шашныг хоригложээ.
1814 оны энэ өдөр Английн зохион бүтээгч Жорж Стивенсон уурын зүтгүүрийн анхны туршилтыг явуулжээ.
1826 оны энэ өдөр Санкт-Петербург хотод декабристуудыг цаазлажээ.
1907 оны энэ өдөр Англид анхны скаутын хөдөлгөөн байгуулагджээ.
1920 оны энэ өдөр Грекийн цэргүүд туркийн Адрианополь цайзыг эзэлжээ.
1924 оны энэ өдөр Грекээс 50 мянган Армен үндэстэнг хөөн гаргажээ.
1926 оны энэ өдөр Францын арми Сирид друзын бослогыг даржээ.
1943 оны энэ өдөр Италид төрийн эргэлт гарч Бенито Муссолинигийн фашист дэглэм төгсгөл болжээ.
1947 оны энэ өдөр Прагад дэлхийн оюутан залуучуудын I наадам болжээ.
1950 оны энэ өдөр Өмнөд Солонгосын арми Умард Солонгосын нутаг дэвсгэр рүү дайран оржээ.
1952 оны энэ өдөр АНУ-ын Конгресс Пуэрто Риког “сайн дураараа элсэн нэгдсэн улс” хэмээн тунхаглажээ.
1957 оны энэ өдөр Тунист хаант засаглалыг устгажээ.
1975 оны энэ өдөр Турк улс өөрийн нутаг дэвсгэр дэх Америкийн цэргийн баазуудыг хаах шийдвэр гаргажээ.
1978 оны энэ өдөр Англид хиймлээр үр суулгасан анхны хүн төржээ.
1982 оны энэ өдөр Палестиныг чөлөөлөх байгууллагын тэргүүлэгч Ясир Арафат НҮБ-ын 242 тогтоолыг (Израилийн оршин тогтнох эрхийн тухай) хүлээн зөвшөөрөх баримтад гарын үсэг зуржээ.
1982 оны энэ өдөр Франц улс цөмийн туршилт явуулжээ.
1984 оны энэ өдөр анх удаа эмэгтэй сансарын нисгэгч (ЗХУ-ын сансарын нисгэгч Светлана Савицкая) задгай сансарт гарчээ.
2010 оны энэ өдөр WikiLeaks Афганистан дахь дайны тухай нууц баримт бичгүүдийг нийтэлжээ. Энэ нь АНУ-ын цэргийн түүхэн дэх хамгийн том мэдэллийн алдагдлын нэг болжээ.