1148 оны энэ өдөр Загалмайтны хоёрдугаар аяны үеэр Францын арми Дамаск хотыг бүсэлжээ.
1304 оны энэ өдөр Английн хаан I Эдуард Шотландын Стерлинг цайзыг дайчин чононуудын тусламжтайгаар буулган авчээ.
1701 оны энэ өдөр ангийн үс наймаалдаг байсан тосгоныг Детройт хот болгожээ. Хотыг Хойд Америк дахь Францын эзэмшлийг захирагч Антуан Кадиллак байгуулжээ. Хожим түүний нэр автомашины брэндээр мөнхжүүлжээ.
1712 оны энэ өдөр Францын цэргүүд Ариун Ромын эзэнт гүрний армийг бут цохин Дэнэн цайзыг эзэлсэн явдал Габсбургынханыг Испанийн өв эзэмших дайнаас татгалзахад хүргэжээ.
1783 оны энэ өдөр Орос болон Гүрж зүүн Гүржийг Оросын ивээлд орох тухай баримтад гарын үсэг зуржээ.
1783 оны энэ өдөр Латин Америкийн онуудын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Симон Боливар төржээ.
1790 оны энэ өдөр Францын түүхэн сударт Дэлхийд солир унасан тухай анх баримтыг тэмдэглэжээ.
1802 оны энэ өдөр алдарт зохиолч Александр Дюма төржээ.
1917 оны энэ өдөр Орост Түр засгийн газар байгуулагджээ.
1922 оны энэ өдөр Үндэстнүүдийн Лиг Палестинд Английн, Сирид Францын төлөөллийн баталжээ.
1923 оны энэ өдөр нэг талаас Их Британи, Франц, Итали, Япон, Грек, Румын, Югослав улсууд нөгөө талаас Турк улс Лозаны энхийн гэрээ байгуулжээ. Уг гэрээ Туркийн одоогийн хил хязгаарыг тогтоож, гадаадын эдийн засаг болон улс төрийн давуу эрхийг цуцалжээ.
1936 оны энэ өдөр Испанийн Засгийн газар генерал Франкийн босогчидтой тэмцэхэд гадаадын тусламжийг хүсжээ.
1938 оны энэ өдөр уусдаг кофег бүтээжээ.
1940 оны энэ өдөр Италийн онгоцнууд Иерусалимыг бөмбөгдөж эхэлжээ.
1941 оны энэ өдөр АНУ-ын ирээдүйн ерөнхийлөгч Гарри Трумэн Герман ялж байхад ЗХУ-д туслахыг, ЗХУ ялж байхад Германд туслахыг уриалжээ.
1948 онд ЗХУ Баруун Герман болон Берлины хоорондох авто болон төмөр замыг хаажээ.
1949 оны энэ өдөр зохиолч Томас Манн 16 цөлөгдсөний дараа Германд эргэн иржээ.
1953 оны энэ өдөр “Playboy” сэтгүүлийн анхны дугаар гарчээ.
1956 оны энэ өдөр олон улсын физикчдийн Дубна хот байгуулагджээ.
1969 оны энэ өдөр дуучин, жүжигчин Женнифер Лопес төржээ.
1983 оны энэ өдөр Шри-Ланкад үндэстэн хоорондын дайн эхэлжээ.
1990 оны энэ өдөр АНУ-д хоёр сая дахь саятан бүртгэгджээ.
2001 оны энэ өдөр Болгарын хамгийн сүүлчийн хаан Симеон Сакскобурготский тус улсын Ерөнхий сайд болжээ. Тэрээр түүхэнд ардчилсан замаар улс төрийн эрхээ эргүүлэн авсан анхны хаан болжээ.