Аялагчид явсан газар бүртээ дурсгалын зураг авхуулдаг “хуультай”. Тухайн газар, нутгийн нэрийн хуудас болсон байгууламж, хөшөө дурсгалын өмнө өөрөгдөх нь мөн л тогтсон “хууль”. Тэгвэл жуулчид дэлхийн аль хэсгийн ямар байгууламжийг хамгийн ихээр гэрэл зурагтаа мөнхөлснийг тандсан судалгаанд Эйфелийн цамхаг тэргүүлсэн байна. Парисын нэгэн бэлгэ тэмдэг болсон эл цамхгийн дараа Италийн Колизей, “Треви” усан оргилуур бичигдэв. Удаах байрт Испанийн Барселоны Гэгээн удмын болон Парисын Эх дагинын сүм оржээ.