484 оны энэ өдөр Ромын засгийн эрхийг булаан эзлэгч Леонтий зүүн Тарсийн (одоогийн Турк) эзэн хаанаар сууж Антиохийг өөрийн нийслэл болгосон байна.
1270 оны энэ өдөр Рязанийн ван Роман Олеговичийг шашнаасаа татгалзаагүйн төлөө Алтан ордныхон цаазалжээ.
1374 оны энэ өдөр Италийн алдарт яруу найрагч, Рененсансын агуу төлөөлөгчдийн нэг Франческа Петрарка нас баржээ.
1551 оны энэ өдөр Карлсбургийн гэрээнд зааснаар Унгар болон Трансильвани (одоогийн Румыны умард хэсэг) Габсбургийн (Европын хамгийн хүчирхэг хааны удмын нэг, Австрийн хаад) мэдлийнх болжээ.
1553 оны энэ өдөр Английн хатан хаанаар 9 өдөр болсон Жейн Грейг Нууц Зөвлөл хаан ширээнээс нь буулган оронд нь Мария Тюдог өргөмжилжээ.
1822 оны энэ өдөр Францын инженер Жозеф Ньес анхны фото зураг авчээ.
1870 оны энэ өдөр Франц улс Прусст дайн зарлажээ.
1886 оны энэ өдөр Люксенбургт хөгжмийн зохиолч Ференц Лист хамгийн сүүлчийн тоглолтоо хийжээ.
1908 оны энэ өдөр Лондоны гэгээн Павелын сүмийн хамба лам Олимпиадыг адислан алдарт “Ялалт гол нь биш, оролцох нь чухал” гэсэн үгсийг хэлжээ.
1919 оны энэ өдөр Лондонд Дэлхийн I дайн төгссөний ялалтын парад 21 цагийн турш үргэлжилжээ.
1920 оны энэ өдөр Зөвлөлт Орос улсад бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах онц комисс байгуулагджээ.
1928 оны энэ өдөр Египетийн хаан Фауд парламентыг тарааж өөрийгөө үнэмлэхүй эрх бүхий хаанаар зарлажээ.
1949 оны энэ өдөр Лаос улс тусгаар тогтножээ.
1952 оны энэ өдөр Финляндын нийслэл Хельсинкид XV Олимпын наадам эхэлжээ.
1954 оны энэ өдөр Элвис Преслигийн анхны сингл гарчээ.
1963 оны энэ өдөр Индонез улс Энэтхэгийн далайг Индонезийн гэдэг болгосноо зарлажээ.
1969 оны энэ өдөр Энэтхэгийн Ерөнхий сайд Индира Ганди тус улсын 14 том банкийг улсынх болгох тушаал гаргажээ.
1979 оны энэ өдөр Никарагуад Сандинистын босогчид Сомосын гэр бүлийн засгийн газрыг түлхэн унагажээ.
1980 оны энэ өдөр Москвад XXI Олимпын тоглолтууд эхэлжээ.
1982 оны энэ өдөр “Хезболла” бүлгийнхэн анхны халдлагаараа Бейрут дахь Америкийн Их сургуулийн Ерөнхийлөгч Дэвид С.Дожийг хулгайлжээ.
1985 оны энэ өдөр Италийн Валь-ди-Става мужид далан нурж 286 хүн нас баржээ.
1994 оны энэ өдөр Украины Ерөнхийлөгчөөр Л.Кучма сонгогджээ.
1996 оны энэ өдөр Атлантад XXVI Олимпын наадам эхэлжээ. Энэ удаагийн Олимпд хамгийн их тамирчид оролцжээ. 7060 эрэгтэй, 3684 эмэгтэй нийт 10744 тамирчин оролцсон байна.
2003 оны энэ өдөр хүний хэл шилжүүлэн суулгах анхны мэс засал амжилттай болжээ.