64 оны энэ өдөр Ром хот бүхэлдээ гал түймэрт шатжээ.
1325 оны энэ өдөр Тескоко нуурын голд Ацтек гүрний нийслэл Теночтитлан хот үндэслэн байгуулагджээ.
1610 оны энэ өдөр Италийн алдарт зураач, Европын реалист уран зургийг үндэслэгч Микеланжело Караважо нас баржээ.
1830 оны энэ өдөр Уругвайн Үндэсний Конгресс шинэ бүгд найрамдах улс байгуулах үндсэн хууль баталжээ.
1872 оны энэ өдөр Их Британид дэлхийд анх удаа нууц санал хураалт явуулжээ.
1898 оны энэ өдөр Парисын Шинжлэх ухааны академид Пьер ба Мария Кюри нар цацраг идэвхт хоёр дахь элемент болох полонийг нээсэн тухай илтгэл тавьжээ.
1918 оны энэ өдөр ӨАБНУ-ын анхны өнгөт арьст Ерөнхийлөгч Нельсон Мандела төржээ.
1921 оны энэ өдөр Францын эмч Альберт Кальмет, Камиль Герен нар анх удаа сүрьеэний эсрэг вакцин хийжээ.
1925 оны энэ өдөр Адольф Гитлерын “Mein Kampf” (Миний тэмцэл) ном хэвлэгдэн гарчээ.
1932 оны энэ өдөр Турк улс Үндэстнүүдийн Лигийн 56 дахь гишүүн болжээ.
1941 оны энэ өдөр Германы нисэх хүчин Ленинградын бүслэлтээс 2000 хүүхэд гарган, авч явсан галт тэргийг бөмбөгдөн устгажээ.
1947 оны энэ өдөр Их Британийн хаан VI Георг Энэтхэгийн тусгаар тогтнол олгох тухай хуульд гарын үсэг зуржээ.
1954 оны энэ өдөр Жааз хөгжмийн анхны наадам АНУ-ын Род-Айленд мужид болжээ.
1955 оны энэ өдөр Парис хотод НАТО-ийн гишүүн орнуудын төлөөлөгчдийн анхны хурал эхэлжээ.
1959 оны энэ өдөр Фидель Кастро Кубын Ерөнхийлөгч болжээ.
1962 оны энэ өдөр Перуд цэргийнхэн төрийн эргэлт хийжээ.
1980 оны энэ өдөр Энэтхэг улс анхны хиймэл дагуулаа хөөргөжээ.
1994 оны энэ өдөр 63 настай эмэгтэй хүүхэд төрүүлж дэлхийн насны хувьд дэлхийн рекорд тогтоожээ.(2005 онд энэ рекордыг эвдсэн)
1994 оны энэ өдөр Аргентины нийслэл Буэнос-Айрест “Хезболла” бүлгийнхэн террорист халдлага хийжээ. Халдлагын улмаас 86 хүн нас баржээ.
2000 оны энэ өдөр Лондон хотод Жон Леннонд зориулсан хөшөө босгожээ.
2013 оны энэ өдөр 20 тэрбум долларын өртэй Детройт мужийн Захиргаа АНУ-ын түүхэнд орон нутгийн хамгийн том дампуурлыг зарлажээ.