1969 оны долдугаар сарын 20-ны өдөр хүн төрөлхтөн анх удаа саран дээр мөрөө үлдээсэн баярт үйл явдал болсон билээ. Уг үйл явдлаар сансрын нисэгч Нейл Армстронг, Базз Алдрин нарын хоёр хүний бүрэлдэхүүнтэй Аполло хөлөг саран дээр газардсан бөгөөд тэд АНУ-ын төрийн далбааг саран дээр амжилттай мандуулж чаджээ.
Армстронг хөлгийн тавцангаас саран дээр хөл тавьмагцаа “Нэг хүний ганцхан алхам хүн төрөлхтөнд асар их үсрэлтийг авчирлаа” хэмээн алдарт үгээ хэлж байжээ.
Мөн Базз Алдрин төрийн далбаандаа ёслон хүндэтгэл үзүүлж буй зураг түүхэнд алдаршиж үлдсэн байна. Энэ үйл явдлыг ойролцоогоор нэг тэрбум хүн зурагтаар шууд үзжээ. Иймд та бүхэнд уг түүхэн үйл явдлын агшнуудаас хүргэж байна.