Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах зорилгоор, өөрөөр хэлбэл, дийлэхээ больсон хуванцар хог хаягдлаа устгуулах зорилгоор нэгэн бактерийн генийг өөрчилжээ. Ингэснээр зөвхөн хуванцраар хооллодог бичил “мангас” бий болж, хүн төрөлхтөнд тус болох нь.
“Популярная механика” сэтгүүлд нийтэлснээс үзвэл, Миранда Вэнг, Жинни Яо нар ийм нээлтийнхээ төлөө шилдэг, залуу эрдэмтдэд олгодог шагнал хүртсэн байна. Ташрамд өгүүлэхэд, гялгар уут, хуванцар иддэг Ideonella sakaiensis хэмээх бактерийг 2016 онд Японоос илрүүлж байсан билээ.