Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй жил бүр болдог “Хенли” хөгжмийн наадамд “ABBA” хамтлагийн дуунд бүжиглэжээ. Анх түүний 2018 Африкт айлчлах үеэрээ олны өмнө бүжиглэсэн явдал нэлээн шуугиан тарьсан. Ер нь Тереза Мэйн эв хавгүй хөдөлгөөн байнга хүмүүсийн амны зугаа болдог аж. Ноттинхемширийн нөхөн сэргээх төвийн нээлтэд хааны гэр бүлтэй мэндлэхдээ хийсэн хөдөлгөөн олны гайхшралыг төрүүлэхээс илүү инээд доогийг хүргэсэн байдаг.
“The Independent” сонинд Засгийн газрын тэргүүнийхээ эл хөдөлгөөний талаар “Ерөнхий сайд хатан хааны гэр бүлтэй учиргүй бөхийн доош сууж мэндэлсэн нь ухаан алдаж байна уу даа гэмээр харагдлаа” гэж бичжээ. Мөн хунтайж Уильямстай хэрхэн мэхийн мэндэлсэн талаар цахим хэрэглэгчид “Бөгжний эзэн” киноны Голлумийн ээж баймаар” гэж элэглэсэн байдаг. Энэ удаа ерөнхий сайд нөхөртэйгөө бүжиглэжээ.