Сансар дахь дэлхийн офисс хэмээдэг Олон улсын сансрын станц (ОУСС)-ын байршлыг бага зэрэг өөрчилсөн талаараа ОХУ-ын сансрын агентлаг “Роскосмос” мэдээлснийг “РИА новости” уламжлав. Энэ сарын 20-нд дэлхийгээс хөөргөх “Союз МС-13” болон ачаа тээгч “Прогресс МС-12” хөлгийг ОУСС-тай холбохын тулд ийнхүү байршлыг нь өөрчилж, хагас км буюу 500 метр дээшлүүлсэн байна.