2013 онд Саудын Арабын Омар Боркан гэдэг залууд тохиолдсон ер бусын үзэгдлийн талаар дэлхий даяар шуугилдсан. Омар өөрийн инстаграмд бичихдээ өөрийг нь болон өөр хоёр эрэгтэйг хэт тод томруун гадаад байдлаас нь болоод зан суртахууны цагдаа нар эх орноос нь хөөн зайлуулж байна гэж бичжээ. Зан суртахууны цагдаа нарын төсөөллийн дагуу тэдгээр залуучуудын сайхан харагддаг гаднах байдлаас нь болоод цөөнгүй хүүхнүүд сэтгэлээ барьж чадалгүй гаж буруу үйлдэл хийж магадгүй гэж үзжээ.
Гэвч Омар энэ байдалд эерэг сонголт хийснээр уг тохиолдлоос хамгийн их орлого олж чадсан байна. Омар Канад руу гараад энэ түүхээс болоод тэрээр нэрд гарч, одоо зар сурталчилгааны цөөнгүй агентлаг өөртэй нь хамтран ажиллах хүсэлтэй байгааг нь тод ухаарчээ. Энэ залуу өөрийнхөө инстаграмаар дамжуулан арван сая ам.доллар олж чадсан байна. Одоо түүнд болон түүний гэр бүлд бүх юм сайн сайхан болжээ.