472 оны энэ өдөр бүслэлтэд орсон Ромд эзэн хаан Антемий өөрийн генералуудад алуулжээ.
813 оны энэ өдөр Византын эзэн хаан Михаил I хуйвалдааны аюул заналхийллээс айн хаан ширээгээ Армен-Левд шилжүүлээд, өөрөө лам болжээ.
1191 оны энэ өдөр Загалмайтнууд бууж өгөх хэлэлцээрийг таслан Палестины Акр хотыг дайран эзэлжээ.
1302 оны энэ өдөр Фламандын сайн дурын цэргүүд Францын армийг ялжээ.
1576 оны өдөр Мартин Фрошбишерийн судлалын баг Гренландыг нээжээ.
1613 оны энэ өдөр Оросын хаан ширээнд Романовын удмын анхдагч Михаил Федорович Романов заларчээ.
1776 оны энэ өдөр ахмад Жеймс Кук сүүлийн аялалдаа гарчээ.
1890 оны энэ өдөр Японд улс төрийн анхны сонгууль болжээ.
1893 оны энэ өдөр Японд хиймэл сувд гаргаж авчээ.
1919 оны энэ өдөр Голландад ажлын 8 цагтай болжээ.
1920 оны энэ өдөр Баруун болон Зүүн Прусст явуулсан санал асуулгаар эдгээр бүс нутаг Германы бүрэлдэхүүнд үлдэхээр болжээ.
1921 оны энэ өдөр Монголд ардын хувьсгал ялжээ.
1924 оны энэ өдөр Энэтхэгт хинд болон лалын шашинтнуудын хооронд нийтийг хамарсан мөргөлдөөн гарчээ.
1929 оны энэ өдөр Чан Кайши Зүүн Хятадын төмөр замын зөвлөлтийн талын удирдлагыг Хятадаас хөөн гаргажээ.
1940 оны энэ өдөр Румын улс фашистуудтай хамтарсныхаа төлөө Үндэстнүүдийн Лигээс хасагджээ.
1960 оны энэ өдөр Чехословак улс социализмд хүрсэн гэж мэдэгдээд Бүгд Найрамдах Социалист Чехословак улс гэж нэрлэгдэх болжээ.
1971 оны энэ өдөр Питтсбург хотод анхны рок дуурь “Исус Христос супер од” тавигджээ.
1982 оны энэ өдөр Италийн шигшээ баг ХБНГУ-ын багийг 3:1 харьцаатай хожиж гурав дахь удаагаа хөлбөмбөгийн дэлхийн аварга болжээ.
1995 оны энэ өдөр АНУ, Вьетнам хоёр дипломат харилцаагаа бүрэн сэргээжээ.
1995 оны энэ өдөр Сербийн арми Сребреница хотыг эзэлж энгийн мусульман иргэдийг хоморголон устгажээ.
2008 оны энэ өдөр iPhone 3G худалдаанд гарчээ.
2010 оны энэ өдөр Испанийн хөлбөмбөгийн шигшээ баг анх удаа дэлхийн аварга болжээ.