Өчигдөр /2019.07.02/ Өмнөд Америкийн оршин суугчид нар бүтэн хиртэхийг үзжээ. Эл үзэгдэл Аргентин, Чили улсын зарим алслагдсан бүс нутагт илүү тод харагдсан байна. Дэлхийн өнцөг булан бүрээс од, сар сонирхогчид нар хиртэлтийг үзэх гэж ийш иржээ. Чилид нарыг халхалсан хар толбыг оройн зургаан цагаас эхэлж үзэх боломжтой байсан аж. Атакама элсэн цөлд байдаг одон орон судлалын төв ажиглалтын үеэр хоёр мянган долларын тасалбар зарсан нь хэдхэн минутын дотор борлогдсон байна.