437 оны энэ өдөр эзэн хаан III Валентин Баруун Ромыг захирч эхэлжээ.
1451 оны энэ өдөр Ногай улсын (Алтан орд тарж бутарсны дараа бий болсон олон хаан улсын нэг) Москваг галдан шатаажээ.
1556 оны энэ өдөр Астраханийн хаант улс (Алтан орд тарж бутарсны дараа бий болсон татар улс) Оростой нэгджээ.
1566 оны энэ өдөр эмч, химич, аугаа зөнч Нострадамус нас баржээ.
1600 оны энэ өдөр Наян жилийн дайны (Нидерландын 17 муж Испанийн эзэнт гүрнээс тусгаарлахын төлөө хувьсгал) алдарт Ньювпортын тулалдаан болжээ.
1776 оны энэ өдөр Филадельфийн II Конгресс Америкийг Их Британиас салж тусгаар тогтнох шийдвэр гаргажээ.
1800 оны энэ өдөр Ирланд Их Британийн нэгдсэн вант улсад нэгджээ.
1853 оны энэ өдөр Оросын арми Молдавын вант улс руу довтолсноор Крымийн дайн эхэлжээ.
1900 оны энэ өдөр Парист зуны II Олимпын наадам эхэлжээ.
1947 оны энэ өдөр АНУ-ын Розуэлл хотод үл таних нисдэг биет осолдсон гэсэн шуугиан дэгджээ. Америкийн Цэргийн нисэх хүчнийхэн үүнийг эсэргүүцэн осолдсон биетийг “Могол” нууц хөтөлбөрийн хүрээнд туршиж байсан цаг агаарыг шинжлэх төхөөрөмж гэж мэдэгджээ.
1961 оны энэ өдөр Нобелийн шагналт зохиолч Эрнест Хемингуэй нас баржээ.
1976 оны энэ өдөр Хойд болон Өмнөд Вьетнам нэгдэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс байгуулагджээ.
1986 оны энэ өдөр Чилид генерал Пиночетын хунтын эсрэг хөдөлгөөний оролцогч Родриго Рохас ба Кармен Глория Кинтана нарыг амьдаар нь шатаажээ.
1990 оны энэ өдөр Исламын шашинтны залбирлын төв Мекке хотод ариун Каабе чулууг хэт олон хүн тойрч явсан хүмүүс сандран чихцэлдсэнээс болж 1426 хүн нас баржээ.
2002 оны энэ өдөр Америкийн бизнесмен Стив Фоссет дэлхийд анх удаа агаарын бөмбөлгөөр дэлхийг тойрсон аяллаа дуусгажээ.
2009 оны энэ өдөр Энэтхэг улс ижил хүйстэн хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэхээ цуцалжээ.
2016 оны энэ өдөр Багдадад амиа золиослогч бөмбөг тэсэлсний улмаас 341 хүн амиа алджээ.