Японы Осака хотод болж өнгөрсөн “Их 20”-ийн уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын охин Иванка Трампын Канадын Ерөнхий сайд Трюдо, Британийн Ерөнхий сайд Мэй, Францын Ерөнхийлөгч Макрон, Олон улсын Валютын сангийн тэргүүн Лагард нарын ярианд оролцож байгаа дүрс бичлэг хүчтэй тараад байна. Бичлэгийг анх Францын Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба нийтэлсэн байна. "АНУ-ын Ерөнхийлөгчийн охин Иванка Трамп дэлхийн томчуудын ярианд оролцох гэж оролдож байгаа бололтой. Тэд ярилцах сонирхолгүй байгаа нь хэл яриа, хөдөлгөөнөөс нь илт харагдаж байна” гэж бичлэгийн тайлбарт бичжээ. Бичлэг хамгийн түрүүнд Америкчуудын дургүйг ихээр хүргэж байгаа бөгөөд зарим нь харахад “нүд халтирам” гэж шүүмжилж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Трампыг гэр бүлийн гишүүдээ төрийн хэрэгт оролцуулах боллоо гэсэн асуудал байнга яригдах болсон юм. Иванка Трамп эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар салбар хуралдаанд илтгэл тавихаар Осакад аавыгаа дагаж ирсэн аж. АНУ-ын конгресс дахь Александра Окасио Кортез, Тэд Лию нарын тэргүүтэй Ардчилсан Намын төлөөлөгчид Трампын охиноос уг дүрс бичлэгийн талаар тайлбар шаарджээ.