“Миний ах атаман”, “Маш нууц”, “Байтаг богд”, “Зүрхний хилэн” зэрэг ардарт уран бүтээлээрээ үзэгчдийн талархлыг хүлээсэн “Фантастик” продакшны залуус 10 жилийн ойн баяртаа зориулан "37-р точка" хэмээх шинэ уран бүтээл хийж байна.
Өчигдрөөс эхлэн тус продакшныхан шинэ уран бүтээлийнхээ анхны постерыг олон нийтэд хүргэж эхэллээ. Харин кино трэйлер өнөө орой олон нийтийн сүлжээгээр цацагдах гэнэ.
Энэ удаагийн бүтээлээр киноны найруулагч Б.Тамир "Монголын телевизийн олон ангит уран сайхны киноны стандарт тогтооно" хэмээн нүүр бардам хэлж байлаа. Энэхүү телевизийн олон ангит уран сайхны кино нь хоёр бүлэгтэй, нийт 20 ангитай. Нэг анги нь бүтэн цаг гаруй хугацаанд үргэлжлэх аж. Найман сарын турш үргэлжилсэн олон ангит киноны зургийн багт 200 гаруй уран бүтээлч ажиллажээ. Намрын эхэн сараас эхнийхээ ангийг олон нийтэд хүргэхээр төлөвлөжээ.