363 оны энэ өдөр Ромын эзэн хаан Юлиан Сасанидын гүрэнтэй тулалдаж байгаад нас баржээ.
1243 оны энэ өдөр Монголын цэрэг Анатолийг (одоогийн Туркийн зүүн хэсэг) эзлэн авчээ.
1718 оны энэ өдөр Оросын хаан I Петр өөрийн хүү Алексейг цаазаар авах зкарлиг гаргажээ.
1831 оны энэ өдөр Оросын Санкт-Петербург хотод тахал өвчин дэгдэж, 4,7 мянган хүн нас баржээ.
1870 оны энэ өдөр хөгжмийн зохиолч Рихард Вагнерын “Валькурия” дуурь тайзнаа анх тогложээ.
1896 оны энэ өдөр АНУ-ын Нью Орлеан хотод дэлхийд анхны байнгын үйл ажиллагаатай кинотеатр нээгджээ.
1919 оны энэ өдөр “Нью-Йорк Дейли Ньюс” сонины анхны дугаар гарчээ.
1925 оны энэ өдөр Холливуудад Чарли Чаплины “Алтны солиорол” уран сайхны кино нээлтээ хийжээ.
1945 оны энэ өдөр Сан-Франциско хотод дэлхийн 50 орны төлөөлөгчид НҮБ-ын дүрмийг баталжээ.
1954 оны энэ өдөр ЗХУ-ын Калуга мужид дэлхийн анхны цөмийн цахилгаан станц ашиглалтад оржээ.
1960 оны энэ өдөр Мадагаскар улс тусгаар тогтножээ.
1961 оны энэ өдөр Сомалиленд тусгаар тогтножээ.
1975 оны энэ өдөр Индира Ганди Энэтхэгт онц байдал зарлажээ.
1976 оны энэ өдөр Торонто хотод дэлхийн хамгийн өндөр барилга (553,34 м) ашиглалтад оржээ.
1977 оны энэ өдөр Индианаполист дуучин, жүжигчин Элвис Пресли хамгийн сүүлчийн тоглолтоо хийжээ.
1988 оны энэ өдөр НҮБ-ын шийдвэрээр энэ өдрийг хар тамхины донтолттой тэмцэх олон улсын өдөр болгожээ.
1992 оны энэ өдөр Шведэд болсон хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолтоор Данийн шигшээ БНХГУ-ын багийг 2:0 харьцаагаар хожиж Европын аварга болжээ.
1997 оны энэ өдөр компьютерын вирусны эсрэг програмын “Касперскийн лаборатори” компани үүсэн байгуулагджээ.
2006 оны энэ өдөр Зүүн Тиморийн анхны Ерөнхий сайд улс төрийн шахалтаар албан тушаалаасаа огцорчээ.
2015 оны энэ өдөр нэгэн зэрэг Франц, Тунис, Сомали, Кувейт болон Сирид нэгэн зэрэг террорист халдлагууд гарчээ.