ОХУ-ын уран гулгагч Е.Медведева зар сурталчилгаанаас хэр их орлого олдог талаар түүний төлөөлөгч Л.Матуа gazeta.ry веб сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.
“Оросын шилдэг уран гулгагч нэг жилд зөвхөн сурталчилгаанаас 10 гаруй сая рублийн орлого олох боломжтой юу гэж үү? Хувь хүний, мөн санхүүгийн нууц учраас тодорхой тоо хэлмээргүй байна. Гэхдээ Японы компаниудтай байгуулсан гэрээг оролцуулаад нийтэд нь дүгнэвэл энэ тоо нэлээд бодитой гэдгийг хэлэх нь зүйтэй. Японы эдийн засаг маш өндөр хөгжсөн, бүтээгдэхүүн болон өрсөлдөөн ч илүү их. Үүнээс шалтгаалаад сурталчилгааны гэрээ ч өндөр дүнтэй байдаг юм.
Тамирчид нийгмийн сүлжээнд олон дагагчтай болохын тулд бусад од шиг цаг зав зарцуулах боломжоор хомс. Хэн нэг рэпперийн хуучин найз охин, инстаграмын модель, 10 жилийн өмнө хит болж байсан дуутай уран бүтээлч нар 6-7 сая дагагчтай байхыг хараад миний инээд хүрдэг. Гэтэл АНУ-ын хамгийн алдартай хөтлөгч Ж.Киммел ердөө хоёр сая дагагчтай. Энэ бол үнэхээр утгагүй хэрэг.
Та бүхэн Женягийн нийгмийн сүлжээн дэх лайк, сэтгэгдлийн тоо нь олон сая дагагчтай оддынхоос их гэдгийг анзаарсан байх. Гэвч брэнд үйлдвэрлэгчдийн олонх нь дагагчийн тоон үзүүлэлтэд анхаарал хандуулдаг нь харамсалтай” гэж Т.Матуа ярьжээ.