Ойрын өдрүүдэд гадаа хэт халж байгаа тул иргэд, эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд үүсч болзошгүй эрсдлээс сэргийлж, дараах зөвлөмжийг дагаарай.
НАРШИЛТААС СЭРГИЙЛЭХ:
• Бага насны хүүхдийг автомашинд орхихгүй байх
• Нарны малгай заавал өмсөх, нарны шил, шүхэр хэрэглэх
• Цэвэр ус, хар цай, хярам ойр ойрхон уух
• Цайвар өнгөтэй, сул чөлөөтэй хувцас өмсөх
• Хурц наранд удаан явахаас зайлсхийх
• Хүүхдийг гадаа удаан тоглуулахгүй байх
• Хүйтэн ус, шүршүүрт орох
НАРШСАН ҮЕД ИЛРЭХ АНХНЫ ШИНЖ ТЭМДЭГ:
• Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих
• Бие суларч ядрах
• Зүрх дэлсэх, судасны цохилтын тоо олшрох, амьсгал давхцах
• Царай цонхийж, арьс хүйтэн, чийглэг болох
• Их хэмжээгээр хөлс гарах, халууцах, хүүхэд уцаарлаж уурлах
НАРШИЛТЫН ҮЕД ҮЗҮҮЛЭХ АНХНЫ ТУСЛАМЖ:
• Эмнэлэгт яаралтай хандах
• Сэрүүхэн газарт шилжүүлэн хэвтүүлэх (сүүдэр, сэрүүн өрөө)
• Нойтон алчуур толгойд нь тавих
• Хувцсыг тайлж суга, цавь, шанаа, дагз, тахим зэрэг том судастай газар хvйтэн жин тавьж, ойр ойрхон солих
• Бүлээн шингэн уулгах