474 оны энэ өдөр Баруун Ромын хаан ширээнд Юлий Непос заларчээ.
1314 оны энэ өдөр Беннокбернийн тулалдаанд Шотландын хаан Роберт Брюс Английн хаан Эдуардын армийг ялж эх орныхоо тусгаар тогтнолыг сэргээжээ.
1497 оны энэ өдөр Италийн далайчин Жон Кабот Канадыг нээжээ.
1571 оны энэ өдөр Филиппиний Манил хот байгуулагджээ.
1717 оны энэ өдөр Массон зохион байгуулалттай хөдөлгөөн болжээ.
1793 оны энэ өдөр Франц Бүгд Найрамдах улс болжээ.
1812 оны Наполеоны арми Неман мөрнийг гатлан Оросын эзэн гүрний газар нутаг руу довтолжээ. 1812 оны Эх орны дайн эхэлжээ.
1887 оны энэ өдөр Орос-Афганистаны хил тогтоох протоколд хоёр тал гарын үсэг зуржээ.
1894 оны энэ өдөр Олон улсын Олимпын хороо байгуулах мөн Олимпын тоглолтыг дөрвөн жилд нэг удаа явуулж байх шийдвэр Парис хотод гарчээ.
1925 оны энэ өдөр Берлинд Засгийн газрын ордныг Их инфляцын үеэр мөнгө нь үнэгүйдсэн хөрөнгө оруулагчид эзлэн авчээ.
1930 оны энэ өдөр онгоц илрүүлдэг радарыг анх ашиглажээ.
1934 оны Украины нийслэлийг Харьковаас Киев руу шилжүүлжээ.
1945 оны Москвагийн Улаан талбайд Ялалтын парад болжээ.
1963 оны энэ өдөр “BBC” агентлагийн студид олон нийтэд анх удаа видео тоглуулагчийг танилцуулжээ.
1973 оны энэ өдөр Зөвлөлтийн удирдагч Л.Брежнев АНУ-д төрийн айлчлал хийж байх үеэрээ хүйтэн дайн төгссөн тухай мэдэгджээ.
1981 оны энэ өдөр Англид тэнгэрээс том мөс унаж орон сууцны байшингийн дээврийг цөмлөжээ. Байгалийн эл сонин үзэгдэл үе үе болдог бөгөөд эрдэмтэд одоогоор бүрэн тайлбарлаж чадаагүй байгаа аж.
1987 оны энэ өдөр Аргентины тамирчин, хөлбөмбөгчин Лионель Месси төржээ.
1993 оны энэ өдөр Азербайжаны төрийн тэргүүн Г. Алиев болжээ.
1994 оны энэ өдөр ОХУ болон Европын холбоо “Түншлэл, хамтын ажиллагааны гэрээ” байгуулжээ.
2010 оны энэ өдөр Австралийн Ерөнхий сайд анх удаа эмэгтэй хүн Жулиа Гиллард болжээ.
2013 оны энэ өдөр Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлусконийг албан тушаалаа урвуулан ашигласан мөн насанд хүрээгүй охинтой бэлгийн харилцаанд орсон хэрэгт буруутган долоон жилийн хорих ял оноожээ.