240 оны энэ өдөр Грекийн эрдэмтэн Эратосфен Киренский дэлхийн бөмбөрцөгийн голчын уртыг тооцоолон олжээ.
1097 оны энэ өдөр Загалмайтнууд Никей хотыг (Бага Ази буюу Турк улсын нутаг дэсгэрт тооцогддог хойг) эзэлжээ.
1269 оны энэ өдөр Францын хаан IХ Людовик бүх еврейчууд "шившигтэй хүмүүс" гэсэн тэмдэг зүүх ёстой гэсэн зарлиг гаргажээ.
1476 оны энэ өдөр Туркуудтай хийсэн тулалдаанд Валахийн эзэн аймшигт Влад Дракула ( хожим цус сорогчийн жишиг дүр болсон ) амь үрэгджээ.
1762 оны энэ өдөр Орос гүрэн Прусс улстай энхий гэрээ байгуулжээ.
1790 оны энэ өдөр Францад тайжийн зэргийг угсаа залгамжлуулан өвлөхийг болиулжээ.
1809 оны энэ өдөр Финланд улс байгуулагдаж, Орос гүрний бүрэлдэхүүнд автономит эрхтэй оржээ.
1846 энэ өдөр Нью-Жерсид бейсболын анхны тэмцээн болжээ.
1917 энэ өдөр АНУ-ын бүх нутаг дэвсгэрт боолчлолыг хорьжээ.
1917 оны энэ өдөр Дэлхийн I дайны үеэр Их Британийн хаан V Георг хааны гэр бүлийн гишүүдийн Германы цол хэргэмийг хасжээ. Хааны удам Саксен-Кобург-Готын гэдэг байсан бол Винзорын гэгдэх болжээ.
1922 оны энэ өдөр Япон улс Приморьес цэргээ гаргаж буйгаа мэдэгджээ.
1943 оны энэ өдөр Берлин хотыг еврейчүүдээс цэвэрлэлээ гэж Геббельс мэдэгджээ.
1944 оны энэ өдөр Филиппиний далайд Марианы арлуудын төлөөх тулалдаан эхэлжээ.
1953 оны энэ өдөр АНУ-д эхнэр нөхөр Юлиус, Этель Розенберг нарыг ЗХУ-ын талд тагнуулын үйл ажиллагаа хийсэн гээд цаазаар авчээ
1961 оны энэ өдөр Кувейт тусгаар тогтнолоо олжээ.
1968 оны энэ өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл цөмийн зэвсэггүй улс орны аюулгүй байдлыг баталгааны тухай тогтоол гаргажээ.
1990 оны энэ өдөр Норвеги улс удаа уугуул ард түмний эрх ашгийг хамгаалах олон улсын хууль тогтоомжийг анх соёрхон баталжээ (Уугуул болон омгийн хэв маягийн амьдралтай ард түмний тухай 1989 оны Конвенц)
1991 оны энэ өдөр Зөвлөлтийн цэрэг Унгараас бүрэн гарчээ.
2009 оны энэ өдөр Хятадын Шишоу хотод 10 мянган хүн мөн 10 мянган цагдаа оролцсон эмх замбараагүй байдал гарчээ. Нутгийн нэртэй тогооч учир битүүлгээр нас барсан явдал эмх замбараагүй байдал үүсэх шалтгаан болжээ.
2012 оны энэ өдөр WikiLeaks –ийн үндэслэн байгуулагч Жулиан Ассанж Эквадор улсын Лондон дахь элчин сайдын яаманд орогнох хүсэл гаргажээ.