Амьдралыг цус сэлбэлтээр уртасгаж болохыг эрдэмтэд нотолсон тухай The Independent сонин нийтэлжээ. Эрдэмтэд туршилтаа мэрэгч амьдад дээр хийжээ. Хөгшин настай хулганад залуу мэрэгчийн цусыг сэлбэсний үр дүнд цусан дах eNampt фермент амьтдын насыг 16% уртасгах боломжтой болгожээ. Цус сэлбэсний дараа амьтад нойрондоо сайжирч, өдрийн идэвхтэй байдал нь дээшилж, үс ноос нь зөөлөрсөн байна. Өмнө нь Мичиганы Их сургуулийн эрдэмтэд амьдралыг зорилготой байх нь эрт нас барах эрсдэлийг бууруулдгийг нотолсон юм.