362 оны энэ өдөр Ромын эзэн хаан Клавдий Юлиан христийн шашинтнуудыг сургуульд багшлахыг хориглосон зарлиг гаргажээ.
653 оны энэ өдөр Ромын Пап лам I Мартин эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдан баривчлагджээ.
1281 оны энэ өдөр Японы дайлаар мордсон Хубилай хааны цэрэг далайн шуурганд сөнөжээ.
1631 оны энэ өдөр Их Моголын эзэн хаан Шах Жаханы хатан Мумтаз Махал нас баржээ. Эзэн хаан хайрт хатныхаа дурсгалд зориулан Таж-Махал ордныг 17 жил барьжээ.
1789 оны энэ өдөр Францын Ерөнхий мужуудын гурав дахь шатны депутатууд Үндэсний хурал (парламент) байгуулжээ. Тэднийг тараах гэсэн оролдлого хожим Францын хувьсгал ялахад хүргэжээ.
1801 оны энэ өдөр Петербург хотод Орос-Английн найрамдлын гэрээ байгуулагджээ.
1849 оны энэ өдөр Унгарт гарсан хувьсгалыг дарахаар Оросын цэрэг тус улсын хийлийг давжээ.
1856 оны энэ өдөр Филадельфид АНУ-ын Бүгд найрамдах намын анхны Их хурал хуралджээ.
1866 оны энэ өдөр Австри-Пруссийн дайн эхэлжээ.
1885 оны энэ өдөр АНУ-д зориулсан Францын ард түмний бэлэг Эрх чөлөөний хөшөө Нью-Йорк хотын боомтод иржээ.
1909 оны энэ өдөр Финландад Германы хаан II Вильгельм, Оросын эзэн хаан II Николай нарын уулзалт болжээ.
1918 оны энэ өдөр Саксони нэгдсэн улс байгуулах саналыг Литвт тавьжээ.
1925 оны энэ өдөр Женев хотод дайн, байлдаан ы үед хортой хий болон биологийн төрөл бүрийн бодис хэрэглэхийг хориглосон баримтад гарын үсэг зуржээ.
1939 оны энэ өдөр Францад хамгийн сүүлийн удаа олны өмнө цаазаар авах ялыг гүйцэтгэжээ.(Эйжен Вейдман гэгч цуврал алуурчинг цаазаар авчээ)
1940 оны энэ өдөр Латви, Истонд зөвлөлтийн цэрэг оржээ.
1941 оны энэ өдөр Германы зэвсэгт хүчний дээд Ерөнхий командлал Орос руу дайрах “Барборос” төлөвлөгөөг зургадугаар сарын 22-нд эхлэх тушаал гаргажээ.
1944 оны энэ өдөр Бүгд Найрамдах Исланд улс тунхаглажээ.
1945 оны энэ өдөр Америкийн цэргүүдэд бүслэгдсэн Японы усан цэргийн адмирал Минору Ота амиа хорложээ.
1950 оны энэ өдөр Америкийн эрдэмтэн Ричард Лоулэр дэлхий анх удаа бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийжээ.
1953 оны энэ өдөр Ардчилсан Герман улс даяар төр засгийн эсрэг бослого гарчээ.
1970 оны энэ өдөр АНУ-ын эрдэмтэн Эдвин Лэнд “Polaroid” фото аппарат бүтээжээ.
1972 оны энэ өдөр Америкийн цагдаагийн байгууллага “Уотергейт” зочид буудалд байрладаг Ардчилсан намын төв штабт сонсох төхөөрөмж тавьсан таван этгээдийг баривчилжээ. Үүний дараа гарсан хэл ам Ерөнхийлөгч Ричард Никсоныг албан тушаалааса огцороход хүргэжээ.
1994 оны энэ өдөр Вене хотод Олон улсын цөмийн аюулгүйн байдлын тунхаг батлагджээ.
2015 оны энэ өдөр АНУ-ын Өмнөд Каролин мужид Африкийн христийн сүмд олон хүн рүү буудсан хэрэг гарчээ.
2017 оны энэ өдөр Поритугалд байгалийн гамшигт гал түймэрт хэдэн арван хүн хүн энджээ