Их Британийн иргэн EuroMillion сугалаагаар 123,0 сая (ойролцоогоор 156,0 сая $) фунт стерлинг хожжээ. Британийн түүхэнд энэ нь томоороо гуравт орох сугалааны хонжвор гэнэ. EuroMillion сугалааны ажилтны "The Independent" сонинд өгсөн ярилцлагаар бол ялагч үндсэн таван мөн нэмэлт хоёр тоог таажээ. Одоогоор ялагчийн нэр усыг зарлаагүй байна. Тус сугалаа 2004 оноос эхлэн Европын хэд хэдэн оронд явагдаж байгаа бөгөөд дүрмийн дагуу ялагчийн нэр усыг зарлахгүй байж болдог аж. Том хонжворын ихэнх ялагчид нууц үлдэхийг хүсдэг гэнэ.