313 оны энэ өдөр Ромын эзэнт гүрэнд шашин шүтэх эрх чөлөөг тунхаглажээ.
1373 оны энэ өдөр Англи, Португали хоёр улс өнөөг хүртэл хүчин төгөлдөр байгаа эвлэлийн гэрээ байгуулжээ.
1381 оны энэ өдөр Английн боссон тариачид Уойт Тайлерын удирдлага дор Лондон хотыг эзэлжээ.
1752 оны энэ өдөр Америкийн уугуул иргэд ирокез омгийн газар нутаг Логстаны гэрээгээр Английн колони Виржинд шилжжээ.
1807 оны энэ өдөр Тильзит хотод Оросын хаан I Александр, Наполеон Банапарт нарын уулзалт болжээ.
1831 оны энэ өдөр Шотландын физикч, цахилгаан соронзон талбайн онолыг гаргасан Жеймс Максвелл төржээ.
1858 оны энэ өдөр Тэньжин хотод Орос-Хятадын найрамдлын гэрээ байгуулагджээ.
1895 оны энэ өдөр Францад дэлхийн хамгийн анхны автомашины уралдаан болжээ.
1909 оны энэ өдөр Оросын Дум Финландыг оросжуулах хуулийг баталжээ.
1918 оны энэ өдөр Перьм хотод Оросын сүүлчийн хаан II Николайн дүү Михаил Александровичийг алжээ.
1920 оны энэ өдөр АНУ-ын Шуудангийн алба бага насны хүүхдийг илгээмжээр илгээхийг хоригложээ.
1934 оны энэ өдөр Венецэд Гитлер, Муссолин хоёр уулзжээ.
1941 оны энэ өдөр ЗХУ-ыг бүрэлдэхүүн ороод удаагүй байсан Латви, Литв, Эстонд хүмүүсийг хоморголон Сибирь руу албадан явуулжээ.
1942 оны энэ өдөр АНУ-ын тагнуулын төв газрын суурь болох Стратегийн үйлчилгээний алба байгуулагджээ.
1948 оны энэ өдөр Бирм улс коммунист хөгжлийн замыг сонгож буйгаа мэдэгджээ.
1949 оны энэ өдөр Калифорнийн Их сургууль багш ажилчдыгаа коммунизмын эсрэг тангараг өргөхийг албаджээ.
1966 оны энэ өдөр Ватикан “Хориглосон номын жагсаалтыг”цуцалжээ. Энэ жагсаалтыг 1557 онд гаргажээ.
1971 оны энэ өдөр “Нью-Йорк таймс” сонин Вьетнамын дайнд АНУ-ын оролцооны тухай Пентагоны нууц баримтуудыг баримтуудыг нийтэлж эхэлжээ.
1978 оны энэ өдөр Израиль Өмнөд Ливанаас цэргээ гаргажээ.
1980 оны энэ өдөр НҮБ-ын Нельсон Манделаг суллахыг ӨАБНУ-ын эрх баригчдыг уриалжээ.
1990 оны энэ өдөр Румынд анхны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа үймээн самуун гарч 250 гаруй хүн саатуулан баривчлагджээ.
2000 оны энэ өдөр Өмнөд болон Хойд Солонгосын удирдагчдын анхны уулзалт болжээ.
2004 оны энэ өдөр Европын холбооны парламентын сонгууль болжээ. Сонгуульд консерватив намууд ялжээ.
2009 оы энэ өдөр Иранд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа нийтийг хамарсан үймээн гарчээ.