МЭӨ 1184 оны энэ өдөр олон арван жил үргэлжилсэн Трояны дайны эцэст Троя хотыг Грекууд эзэлжээ.
1125 оны энэ өдөр Азазийн (Сири) тулалдаанд загалмайн дайчид тюркуудыг ялжээ.
1183 оны энэ өдөр Египетийн султан Саладаин Сирийн Алеппо хотыг булаан эзэлжээ.
1453 оны энэ өдөр Византын эзэнт гүрэн мөхжээ.
1580 оны энэ өдөр Испанийн эзлэгчид Буэнос-Айрес хотыг байгуулжээ.
1742 оны энэ өдөр АНУ-ын төр нийгмийн зүтгэлтэн Бенжамин Франклин хэмнэлттэй зуух зохион бүтээжээ.
1742 оны энэ өдөр Бреслаугийн гэрээгээр Австри улс Силезийг (түүхэн газар нутаг) Пруссийн эзэмшил гэж хүлээн зөвшөөрчээ.
1898 оны энэ өдөр Манж Чин улсад “100 өдрийн өөрчлөлт” эхэлжээ.
1901 оны энэ өдөр Кук арал Шинэ Зеландын эзэмшил болжээ.
1910 оны энэ өдөр далай судлаач, усан доор амьсгалах төхөөрөмжийг зохион бүтээсэн Жак Ив Кусто төржээ.
1940 оны энэ өдөр Австри, Өмнөд Африк, Шинэ Зеланд улсууд Италид дайн зарлажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Эйзенхауэр атомын энергийг хөгжүүлэхэд коммунист бус бүх улс орнуудад санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлэх санал тавьжээ.
1965 оны энэ өдөр Их Британийн хатан хаан II Элизабет “Битлз” хамтлагийн хөгжимчдийг Британи гүрний одонгоор шагнажээ.
1970 оны энэ өдөр Оросын Түр Засгийн газрын тэргүүн асан А.Керенский хилийн чанадад нас баржээ.
1973 оны энэ өдөр Ливийн засгийн газар АНУ-ын газрын тосны компаниудыг улсын өмч болгожээ.
1975 оны энэ өдөр Грек улс үндсэн хуулиа баталжээ.
1981 оны энэ өдөр Ираны Голбаф хотод 6.9 баллын хүчтэй газар хөдлөлт болж, дор хаяж 2000 хүн амиа алджээ.
2010 оны энэ өдөр Киргизийн Ош мужид гарсан үймээн самууны үеэр 26 хүн амиа алдаж, 150 гаруй хүн шархаджээ.
2010 оны энэ өдөр Өмнөд Африкийн улсад хал бөмбөгийн XIX дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлжээ.
2018 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын эхний уулзалт Сингапурт болжээ