МЭӨ 323 оны энэ өдөр Македонийн хаан Александр Македонский нас баржээ.
1190 оны энэ өдөр Ариун Ромын эзэн хаан Фридрих Барбароса Палестиныг дайлаар мордох замдаа усанд живж нас баржээ.
1747 оны энэ өдөр Персийн хаан Надир-шахыг цэргүүд нь алжээ.
1774 оны энэ өдөр Кучуг-Кайнаржийн энхийн гэрээгээр Орос-Туркийн дайныг (1768-1774) дуусжээ.
1776 оны энэ өдөр Францын хаан XVI Людовик зохиолч Пьер Бомаршед АНУ-ын тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдэд зориулж 1000 ливр нууцаар өгчээ.
1793 оны энэ өдөр Парис хотод дэлхийн анхны амьтны хүрээлэн байгуулагджээ.
1793 оны энэ өдөр АНУ-ын нийслэл Вашингтон хот болжээ.н
1804 оны энэ өдөр Кавказын дахин хуваарилалтын төлөө Орос-Ираны дайн эхэлжээ.
1809 оны энэ өдөр Ромын Пап лам Банапарт Наполеоныг сүмээс зайлуулжээ.
1864 оны энэ өдөр I Максимилиан Мексикийн хаан ширээнд заларчээ.
1886 оны энэ өдөр эмч нарын зөвлөгөөнөөр Баварын хаан II Людвигийг сэтгэл мэдрэлийн галзуу өвчинтэй хэмээн оношилжээ.
1909 оны энэ өдөр анх удаа авралын SOS дохиог хэрэглэжээ.
1909 оны энэ өдөр Австралийн нийслэл Канберра хот байгуулагджээ.
1926 оны энэ өдөр Бразил улс Үндэстнүүдийн Лигээс гарчээ.
1935 оны энэ өдөр “Нэрээ нууцалсан архичдын нийгэмлэг” байгуулагджээ.
1940 оны энэ өдөр Итали улс Франц болон Их Британи улсад дайн зарлажээ.
1942 оны энэ өдөр фашистууд Чехийн Лициде тосгоныг газрын хөрснөөс арчжээ.
1943 оны энэ өдөр тосон балтай үзгийг зохион бүтээжээ.
1944 оны энэ өдөр фашистууд Францын Орадур-сюр-Глан тосгоны 648оршин суугчдыг 644 нь алжээ.
1946 оны энэ өдөр Бүгд Найрамдах Итали улс тунхаглажээ.
1947 оны энэ өдөр Шведийн “СААБ” компани анхны автомашинаа үйлдвэрлэжээ.
1955 оны энэ өдөр Тайваньд АНУ цэргийн баазаа байрлуулж эхэлжээ.
1956 оны Шведийн Стокгольм хотод XVI Олимпын наадам эхэлжээ.
1967 оны энэ өдөр Ойрх Дорнод Израилийн эсрэг Египет, Сири, Иордан, Ирак, Алжир улсууд дайтжээ. Дайн зургаан хоног үргэлжилжээ.
1971 оны энэ өдөр АНУ Хятадын эсрэг тавьсан худалдааны хоригоо цуцалжээ.
1984 оны энэ өдөр АНУ анх удаа пуужингийн эсрэг системийг сансарт туршжээ.
1996 оны энэ өдөр “Intel” корпорац “Pentium II” процессороо гаргажээ.
1999 оны энэ өдөр Сербийн зэвсэгт хүчин Косовогоос гарч НАТО Белградыг бөмбөгдөхөө зогсоожээ.
2002 оны энэ өдөр Их Британийн эрдэмтэн Кевин Варвик дэлхийд анх удаа хоёр хүний мэдрэлийн системүүдийн хооронд шууд электрон холбоо тогтоох туршилтыг амжилттай хийжээ.