Хятадын эрдэмтэд өмнөд нутгийнхаа Хайнань мужийн уснаас ховор төрлийн халим, аварга загас (дельфин) илрүүлснийг “Xinhua” агентлаг уламжлав. Судлаачид Өмнөд Хятадын тэнгист 14 хоног эрдэм шинжилгээний аялал хийхдээ тэдгээр ховордсон, хөхтөн амьтдыг зулзагын хамт байхыг санамсаргүй харсан гэнэ. Тодруулбал, халим, аварга загасны долоон төрлийг оновчтой тогтоож, хоёрыг нь таньж чадаагүй аж.