1039 оны энэ өдөр Германы хааны титмийг III Генрих зүүжээ.
1286 оны энэ өдөр Иерусалимын хаант улс Киприйн хаан II Генрихийн захиргаанд оржээ.
1465 оны энэ өдөр Османы эзэнт гүрний арми Афиныг эзэлжээ.
1716 оны энэ өдөр Луизианад (Хойд Америк) Африкаас анхны боолуудыг авчирчээ.
1798 оны энэ өдөр янаг амрагийн явдлаараа алдарт гарсан, Италийн зохиолч, хөгжимчин Жованни Жакомо Казанова нас баржээ.
1800 оны энэ өдөр Вашингтонд Цагаан ордныг барьж дуусжээ. Ерөнхийлөгчийн өргөөнд анхны оршин суугчаар Ерөнхийлөгч Жон Адамс гэргийн хамт оржээ.
1830 оны энэ өдөр Испанийн колонийн тусгаар тогтнолын төлөө дайны удирдагчийн нэг Антонио Хосе Сукре алуулжээ.
1859 оны энэ өдөр Францын арми Австрийн 60 мянган цэргийг бут цохин Итали улсыг нэгдэхэд хувь нэмрээ оруулжээ.
1878 оны энэ өдөр Османы эзэнт гүрэн, Англи хоёр Оросын эсрэг нэгдсэнээр Англи Киприйг авах болжээ.
1917 оны энэ өдөр Колумбын Их сургууль дээр анхны Плутцерын шагналыг гардуулах ёслол болжээ.
1925 оны энэ өдөр автомашин үйлдвэрлэгч “Крайслер” концерн байгуулагджээ.
1941 оны энэ өдөр Голландад Германы сүүлчийн хаан II Вильгельм нас баржээ.
1950 оны энэ өдөр Өмнөд Африкт хэд хэдэн шинэ хууль батлагдсанаар төрийн апартеид систем бий болжээ. Ёс суртахууны тухай хуульд цагаан болон өнгөт арьстан хоорондоо бэлгийн харьцаанд орж үл болох. Хүн амын бүртгэлийн хуульд заавал арьсны өнгийг заах, оршин суух газрыг тодорхойлох хуульд арьс өнгөөр ялгах бүсийг бий болгох зэрэг нэмэлт өөрчлөлтүүд оржээ.
1959 оны энэ өдөр Кубийн арал дээрх АНУ-ын эзэмшлийн сахарын тариалан болон үйлдвэрүүдийг улсын өмч болгон хураажээ.
1970 оны энэ өдөр Тонга улс тусгаар тогтножээ.
1977 оны энэ өдөр ЗХУ-ын шинэ үндсэн хуулийг бүх ард түмнээр хэлэлцүүлэхээр нийтэлжээ.
1989 оны энэ өдөр Бээжингийн Тяньмэнийн талбай дахь оюутны эсэргүүцлийн жагсаалыг нухчин даржээ.
1989 оны энэ өдөр ОХУ-ын Уфа хотод байгалийн хийн хоолой дэлбэрч 575 хүн эндэж, 623 хүн шархаджээ.
2000 оны энэ өдөр Шри-Ланкийн Засгийн газар жагсаал цуглаан явуулахыг хоригийг цуцалжээ.