Сербийн алдарт найруулагч Эмир Кустрица 2020 онд Чингис хааны тухай кино хийх гэж байгаа ажээ.Тэрээр Киргизийн зохиолч Чингиз Айтматовын зохиолоор бүтээлээ туурвих юм байна. “ Би дэлхийн даяараа үзэж ядаж, айж байсан Чингис хаан ямар хүн байсан тухай кино хийх бодолтой байна” гэж “News.ru”-д өгсөн ярилцлагадаа хэлжээ. Тэрбээр эл бүтээлээ ирэх жилийн “Баатар ба Цаг үе” олон улсын кино наадамд үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэ жилийн тус наадам Оросын Железноводск хотод өнгөрсөн сарын 25-с зургадугаар сарын 2-ны хооронд явагдаж өнгөрчээ. “Кинонд Чингис хаан гол дээр ирээд ус хөлдөхийг хүлээж байгаа нэг хэсэг бий. Тэр хэсгийн зураг авалтыг би Сибирьт авч магадгүй” гэж найруулагч санаагаа хуваалцжээ.