350 оны энэ өдөр Ромын дарангуйлагч Непотян бүлэг гладиаторуудыг ахлан Ромыг эзлэн өөрийгөө эзэн хаанаар зарлажээ.
713 оны энэ өдөр Византын эзэн хаан Филиппикусыг хаан ширээнээс түлхэн унагааж нүдийг нь сохолжээ.
1098 оны энэ өдөр загалмайн дайчид Антиохийг (эртний Грекийн хот)эзэлжээ.
1539 оны энэ өдөр Флорида Испанийн газар нутаг болжээ.
1621 оны энэ өдөр Умард болон Өмнөд Америкийг колоничлох монополи эрхийг авсан Голландын Өрдөн-Индий бүлэг байгуулагджээ
1752 оны энэ өдөр гарсан аймшигт түймэр Москва хотын ихэнх хэсэг шатжээ.
1784 оны энэ өдөр Аннаполис (Мерилэнд муж) АНУ-ын нийслэл биш болжээ.
1785 оны энэ өдөр Францын зохион бүтээгч Франсуа Бланшар анхны шүхрээр 300 метрийн өндрөөс нохой буулган нийтэд таниулжээ.
1837 оны энэ өдөр Лондонд дэлхийн анхны саадтай морин тойруулга бий болжээ.
1871 оны энэ өдөр Францын яруу найрагч Франсуа Бланшар алдарт “Интернационал” дууны үгийг зохиожээ.
1875 оны энэ өдөр алдарт Францын хөгжмийн зохиолч Ж.Бизе нас баржээ.
1896 оны энэ өдөр Хятад улс Зүүн-Хятад төмөр зам барихыг Орос улсад зөвшөөрч буй тухай нууц гэрээ байгуулжээ.
1899 оны энэ өдөр Австрийн хөгжмийн зохиолч, вальсийн хаан Иоганн Шраус (хүү) нас баржээ.
1927 оны энэ өдөр Грекийн үндсэн хууль батлагджээ.
1944 оны энэ өдөр фашистууд Литвийн Пирчюпяй тосгоныг оршин суугчидтай нь галдан шатаажээ.
1954 оны энэ өдөр Сахарын цөлд Эртний Египетийн фараон Санхетийн бунхан олджээ. (ойролцоогоор МЭӨ 2750 оны)
1959 оны энэ өдөр Сингапурын үндсэн хуульт батлагджээ.
1961 оны энэ өдөр ЗХУ-ын удирдагч Н.Хрущёв, АНУ-ын Ерөнхийлөгч Ж. Кеннеди нарын хоёр өдрийн уулзалт Австрийн Вен хотод болжээ.
1966 оны энэ өдөр Хятадын эрх баригчдийн дунд “барууныг баримтлагчийг” цэвэрлэх үйл ажиллагаа эхэлжээ.
1970 оны энэ өдөр анхны хиймэл генийг нийлүүлжээ.
1980 оны энэ өдөр ЗХУ цөмийн зэвсгээр дайрлаа гэсэн компьютерын алдаатай мэдээлэл гарснаас болж АНУ-д цөмийн түгшүүр зарлажээ. 10 минутын турш дэлхий дахин цөмийн дайны ирмэг дээр байжээ.
1988 оны энэ өдөр Узбекистанд Турк үндэстнийг үй олноор нь хоморголсон хэрэг гарчээ.
1989 оны энэ өдөр Ираны юун санааны удирдагч аятолла Хомейни нас баржээ.
2004 оны энэ өдөр Брюссельд дэлхийн хамгийн гүнзгий усан сан байгуулагджээ. Түүний гүн 33 м аж.
2006 оны энэ өдөр Черногорын парламент тус улсын тусгаар тогтнолыг тунхаглажээ.
2013 оны энэ өдөр Мэриленд мужид Wikileaks-д нууц мэдээ дамжуулсан хэргээр АНУ-ын армийн албан хаагч Челси Мэннингийг шүүх хурал болжээ.
2017 оны энэ өдөр Лондон хотын гүүрэн дээр Исламын террористуудын явуулсан халдлагад хэдэн арван жирийн иргэд энджээ.